Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ "Бага насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг хэзээнээс эхлэх вэ" гэсэн сэтгүүлчийнасуултад хариулахдаа:
АНУ болон бусад улс орнууд бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байна. Харин бидний хувьд үүнд маш нягт судалгаатай хандах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт НҮБ болон АНУ-ын элчин сайдтай уулзахдаа хүүхдийн вакцинтай холбоотой асуудлаар бидний зүгээс тодорхой санал тавьсан байгаа. Гэхдээ ДЭМБ-ын дүгнэлт шийдвэрийг үндэслэж байж бага насны хүүхдүүдээ вацинжуулах эсэх шийдвэр гаргана гэв