Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Цар тахалтай хоёр жилийн нүүрийг үзлээ. Дэлхий нийтийн хувьд хөдөлмөрлөх хүчний асуудалд цар тахлын нөхцөл хамгийн их нөлөөлж байна. Дийлэнх улс хилээ тусгаарлах, хаах, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. Бэлэн мөнгө, халамжийн бодлогод их мөнгө цацсан. Манай улсад ч мөн адил. Энэ нь инфляц, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлсөн. Цар тахлын үед Засгийн газар ба Төв банк хамтарч ажиллаж байж энэ хүндрэлийг давна гэдгийг хэлсэн байна. Гэхдээ энэ процесс удаан үргэлжилбэл эргээд тухайн улс орноо “ална”. Энэ хоёр сүлбэлдэж болохгүй. Удаан хоршлын үр дүнд халамжийн бодлого тэлж байгаа. Түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах бодлого явж буй. Сөрөг тал нь аманд нь халуун хоол хийсээр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. Миний сонссон мэдээллээр архи үйлдвэрлэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гээд байх юм. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр ороод бүгд архичин, хэдэн жилийн дараа ажил хийх хүн байхгүй цар тахлын дараа хөдөлмөрийн зах зээл нийгмийн том аюул учирч болзошгүй байгаа даа. Баян цатгалан Арабын улс шиг өөрсдөө гадаадаас хүн авч ажлаа хийлгэдэг өөрсдөө төр засгаас халамж амьдардаг улс болчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна. гэв