Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. Хуулийн төсөлд шүүхийн анхан шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаад байгаа юм. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон эсхүл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухай талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөл үүсэн тохиолдолд шүүх хэрэг хэлэлцэхийг нэг удаа 30 хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”