Д.Хаянхярваад хариуцлага яаж тооцохоос Төр, засгийн авлигын эсрэг зүг чиг, зүрх зориг харагдана

2021-11-19
2497

Д.Хаянхярваа хэмээх МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг авлигын хүндхэн хэрэгт унаад буй. Түүнийг анх баривчлагдахад “Миеэ-гийн фракцид өгч буй  сануулга” төдийгөөр төсөөлж байсан нь гэнэхэн бөгөөд  хөнгөхөн ойлголт байж. 

Мэдээллийн  эх сурвалжууд Д.Хаянхярвааг “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх явцдаа О гэгчээс 3 удаагийн үйлдлээр нэг сая ам.долларыг ойрын хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж авсан тухай мэдээлж байв. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол  тэр их гарын авлигач байсан байж таарна. Тэгвэл  хамгийн сүүлд дуулдаж буй мэдээллээр  тэрбээр  авлига авснаа хүлээн  зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргажээ. Аврал нь энэ хялбаршуулсан журам.

Хэргээ хүлээгээд хялбаршуулсан журмаар торгуулаад өнгөрдөг  тийм нэг гэм буруутны толгойг илдэг заалтыг  2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа нэмж, хөнгөн ял оногдуулах, торгуулиа төлөх боломжийг олгосон байдаг.

Хот тохижуулахын үйлчлэгч Хорлоо, Толгойтын  чиглэлийн том оврын автобусны жолооч Тогмид гуай авлига авахгүй.  Тэгэхээр энэ хялбаршуулсан журам гэгч  нь цагаан захтануудад зориулсан төрийн саймширал байж таарна. Ерөнхий логикоороо  авлигыг өөгшүүлсэн зохицуулалт гэмээр.

Зөвхөн 2020 онд гэхэд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдүүлсэн 31 албан тушаалтанд холбогдох 16 хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж “буян үйлдсэн” тоо баримт дурдагджээ.

Ерөнхий сайд саяхан  өөрийнхөө тэргүүлдэг Үндэсний хорооны хурал дээр “Авлигын хэрэг хийчихээд хялбаршуулсан журмаар шийдэгдчихдэг, ял нь хөнгөн тул ял авч гарч ирээд олон юм ярьдаг. Ял авсан нь шүүхээр шийдэгдсэний дараа магадлан болон ял хөнгөрүүлэх бодлого дээр манайх их энэрэнгүй юм билээ” гэж хэлжээ.

Авлигчиддаа ингэж энэрэнгүй ханддаг хэрнээ тарьж ургуулсан ногоогоо гудамжинд худалдсан ногоочдоо  нохой адил хөөж туудаг, торгодог ялладаг  ийм л ялгавартай зэрэгцээ хоёр хандлага харагдаад байгаа юм даа.   

Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа авлигын эсрэг аяныг эхлүүлээд байгаа нь сайшаалтай. Үнэг,чонын ав хийхгүй ч оноох ялыг нь чангатгаад, хөрс суурийг нь  хөндөөд өгвөл нэг алхам.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Засгийн газрын тэргүүнээр томилогдоод, дөрвөн үндсэн зорилт дэвшүүлэн ажиллахаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдэгдсэн. Эдгээрийн нэг нь шударга ёсыг тогтоох явдал байсан бөгөөд  үүний тулд Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл хэмээн тодотгож байв.

Монгол Улс авлигын ерөнхий зураглалаараа бол хэцүүхэн орны нэг. Тодруулбал, Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-ээр 180 улсаас 111 дүгээрт жагсаж байна.

Засгийн газар өнгөрөгч долоодугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан  Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулсан нь  дээрхи хөөрхийлөлтэй арчаагүй дүр байдлыг засч залруулах зорилготой. Тухайлбал, Авлигын төсөөллийн индексийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд буюу 100-аас доош  оруулах, авлигчдад оноох ялын бодлогыг чангатгахаар зорьж буй.  Харин хэрхэн яаж чангалах нь одоогоор тодорхойгүй ч нэгэнт л авлигын хэрэгт холбогдсон  бол төрд дахин ажиллах эрхгүй болох бололтой. Ямартай ч бас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. 

Ерөнхий сайд  "Өнгөрсөн зургаан сард төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 85 хэрэг шүүхээр эцэслэгдэж байгаа. Тэр дунд таньж мэддэг ч хүн байна. Томилсон гишүүнээрээ утасдуулаад аргална гэдэг итгэл үнэмшил байсан байх. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Шаардлагатай бол зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй”  гэдгээ илэрхийлсэн.

Хатуу байна гэдгээ хэлжээ. Харж л байя. Олон нийтийн зүгээс албан тушаалын байдлаа урвуулан авлига авсан Д.Хаянхярваад ямар хариуцлага тооцох вэ гэдгийг харж л байгаа. Үүнээс төр засаг авлигын эсрэг  тэмцэх хэр зориг эрмэлзэтэй байгаа нь харагдана.  

 Г.Учрал






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.