Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг Хотын Ерөнхий менежерээр томилсон Үүнтэй холбоотойгоор Хотын менежер Т.Гантөмөрийг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр уоьд нь "Цахим үндэстэн" шоуны үеэр халдвар хамгааллын дэглэмийг хангуулаагүй гэх зэмийг Ерөнхий сайдаас хүртээд байсан юм.
Тиймээс түүнийг ковидын үед хариуцлагын гэрээг мөрдүүлж чадаагүй үндэслэлээр хариуцлага тооцсон бололтой. .