Ж.Болорчимэг: “Зуузуу” аппликейшн болон таблетны хослол нь хүүхдийн оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалт авчрах болно

2021-11-17
5274

“Амжилт анимейшн” ХХК-ийн захирал Ж.Болорчимэгтэй цоо шинэ бүтээгдэхүүнийх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

– Сайн байна уу. “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн киноны төслийн талаар эхлээд уншигчдадаа мэдээлэл хүргэе.

Сайн байна уу. Ярилцлагыг маань уншиж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Амжилт анимейшн” ХХК нь 2011 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн бүх төрлийн 2D, 3D реклам шторк болон богино хэмжээний сургамжит өгүүллэг зэргийг хийж эхэлсэн.

2015 онд “Мора” нэртэй 3D хүүхэлдэйн кино хийж эхлэн 2 жилийн туршид тасралтгүй, шантралгүй хийж бүтээсээр 2017 онд бүрэн дууссан нь Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн кино гэсэн тодотголтой бичигдэн үлдсэн. 2017 оноос хойш “Зуузуугийн Найзууд” 100 ангит төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнөх түүхийг бодвол илүү туршлага сууж, мэдлэг хуримтлуулсан бид ухралгүй урагшилсаар монголын хүүхэлдэйн киноны салбарт дахин шинэ түүхийг бүтээхээр зүтгэж эхэлсэн.

Зүтгэл ч талаар болоогүй бөгөөд 2019 онд “Чихэр Ааруул” нэртэй эхний ангиа үзэгчдийн хүртээл болгосон.

Ингээд “Зуузуугийн найзууд” Монголын анхны 3D олон ангит хүүхэлдэйн кино гэсэн шинэ нэр түүхийг бүтээсэн.

Гарч эхэлсэн цагаасаа сайшаал магтаалын үгийг харамгүй сонсож, маш олон үзэгч фэнүүд, дэмжигчидтэй болсон.

Хүүхэлдэйн кино маань МҮОНТ, Боловсрол, Dream телевизүүдээр өдөр бүр оргил цагуудад, мөн бүх IP сувгийн хүүхдийн багцад болон Amjilt Animation-youtube channel-д гарч байгаа.

Зуузуугийн найзууд хүүхэлдэйн киноны эхний дуу гарч эхэлсэн цагаасаа хит болж зөвхөн Youtube сувагт гэхэд 9,500.000 үзэлт авсан бөгөөд 2 жилийн хугацаанд нийт 25 ангийг хийж гүйцэтгэсэн байна.

– Одоогоор “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн баатруудаар ямар ямар бүтээгдэхүүнүүд гарчихсан байгаа вэ?

Манай компани зөвхөн контент үйлдвэрлэхээс гадна 5 бренд дүрээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалдаг. Одоогоор 5 төрлийн ном, дэвтэр, хүүхдийн үүргэвч, энгийн дуугүй болон дуу шүлэгтэй чихмэл тоглоомнууд худалдаанд гарган борлуулж дуусгасан байна. Мөн 5 дүрээрээ маскот тоглолтын үйлчилгээ үзүүлдэг.

“Зуузуугийн найзууд” бренд нь 5 дүрийнхээ эрхийг худалдах, хамтран гэрээ байгуулан ажиллах зэргээр үйл ажиллагааны чиглэлээ тэлсээр байна. Одоогоор “Монсүү” хүүхдийн сүү, сүүн бүтээгдхүүний үйлдвэртэй хамтран ажиллаж байна.

– Бас аппликейшн гарч байгаа гэсэн шүү дээ. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

“Зуузуу” аппликейшн нь хүүхдийн боловсрол, танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлэхэд зориулагдсан цогц бүтээгдэхүүн юм.

– “Зуузуу” аппликейшн хийх болсон шалтгаан?

Интернет орчинд монгол хүүхдүүд гадны контент их үздэг. Үүнээс үүдээд дөнгөж хэлд орж буй хүүхдүүд өөрсдийн төрөлх хэлээ сайн сурж чадахгүйд хүрч байна. Ер нь бол англи, монгол гэсэн хоёр хэлний алийг нь ч сайн сурч чадахгүй заримдаг болж байна.

Бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээ маш өндөр байна. Гар утсаар тогтмол бичлэг үзэж тоглох нь хүүхдийн нүдний хараа болоод хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг.

Тиймээс хүүхдүүдийн сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах чадвар, анхраалыг нь хэрхэн татах зэргээр тэдний насны онцлогт нь тааруулсан судалгааг манай хамт олон хагас жилийн туршид хийж энэхүү аппликейшнийг боловсруулсан юм.

– Аппликейшний ерөнхий агууллагын тухайд?

Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, төлөвшил, амьдралыг үзэх үзэл, Монгол үндэстний өв соёл танин мэдэхүйн мэдлэг дуу, шүлэг, түргэн хэллэг, сургамжит өгүүллэг, үлгэр, домог, аман яриа гээд бүх талын контентыг хүүхдийн насны онцлогт тааруулж анхаарал татахуйц байдлаар оруулсан. Мэдээж “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино мөн үүнд багтсан байгаа.

– Зуузуу аппликейшн  бусад ижил төрлийн аппликейшнуудаас юугаараа давуу талтай вэ?

Манай аппликейшн хамгийн гол нь ухаалаг утасны зөв зохистой хэрэглээг бий болгох юм.

Өдөрт 1 үе шатлалтайгаар даалгавар биелүүлсэнээр бүтэн жилийн турш хүүхэд маш олон төрлийн цогц мэдлэгийг хуримтлуулах боломжтой.

Жилийн 365 хоногийн турш өдөр өдөрт, өөр өөр даалгавар биелүүлж тодорхой хугацаанд л утсыг ашиглах боломжтой тул гар утасны зохисгүй хэрэглээнээс хүүхдийг хамгаалах боломжтой.

– Эцсийн бүтээгдэхүүн хэзээ бүрэн бэлэн болж хүүхэд, багачуудад хүрэх вэ?

“Зуузуу” аппликейшн маань 2021 оны 11 сарын 21нд Apple store болон Play store дээр шууд татаж авахаар тавигдах болно.

– Аппликейшнаа дангаар нь биш таблеттай хослуулна гэсэн байсан?

Хүүхдийн боловсрол, танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлэхэд зориулагдсан “Зуузуу” аппликейшний хүрээнд бид “Зуузуу” таблетийг бүтээхээр зорин ажиллаж байна.

– Яагаад “Зуузуу” таблетийг хийхээр болсон бэ?

Гар утас нь хүүхдийн харах өнцгийн хувьд хэтэрхий жижигдэх тул харааг бага багаар муутгах эрсдэлтэй байдаг. 2 болон түүнээс дээш цагаар гар утас үзэх нь хүүхдийн оюуны хөгжил, тархины үйл ажиллагаа, хараанд эрс сөрөг нөлөөтэй тухай олон улсын стандарт байдаг. Сүүлийн жилүүдэд интернэт болон сошиал хэрэглээ хөгжихийн хэрээр, дагаад маш олон сөрөг үр дагаварууд гарсаар байгаа.

Энэ мэтчилэн олон асуудал дээр тулгуурлан зөвхөн хүүхдэд зориулсан “Зуузуу” таблетийг бүтээхээр хичээн ажиллаж байна.

– Мэдээж хүүхэд багачууд хэрэглэх учраас таблетийн дэлгэцийн хувьд хүүхдийн хараанд сөрөг нөлөөлөхгүй гэсэн давуу талуу байгаа болов уу?

Мэдээж байлгүй яахав. Манай таблетний хамгийн гол давуу талууд бол хүүхдийн нүдний харааг муудхаас сэргийлсэн дэлгэцийн хамгаалалттай, доргионы хамгаалалттай, хүүхдийн сонсголын эрхтнийг гэмтээхгүй Soft speaker-тэй, хэрэглээг хянах, цагийн хязгаар тогтоох боломжтой, мөн хүүхдийнхээ байгаа байршлыг хаанаас ч тогтоох боломжтой гэх мэт маш олон давуу талуудтай байгаа. Хамгийн чухал нь хүүхдийн мэдлэг, оюуны хөгжлийг дэмжих “Зуузуу” аппликейшний 1 жилийн эрхтэй.

Таблетны урьдчилсан захиалга өгсөн хүн бүрт доорх 15 төрлийн бэлэг, урамшууллыг давхар олгож байгааг дуулгахад таатай байна.

1. “Зуузуугийн найзууд”-ын шинээр гарах бүх бренд бүтээгдэхүүнүүдийн 20%-ийн хөнгөлөлтийн эрх

2. “Рефрэш” амралтын газарт гэр бүлээрээ 1 өдөр амрах эрх

3. “OdoSury” апп-ын 6 сарын эрх

4. Маскот тоглолтын 20%-ийн эрх

5. “Амжилт Контент” сошиал маркетингийн компаниар маркетинг хийлгүүлэх 500.000 төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн бичиг 

6. “Амжилт кибер сургууль”-д сурах 20%-ийн хөнгөлөлтийн эрх

7. “Цэлмэг Технологийн сургууль”-д сурах 20%-ийн хөнгөлөлтийн эрх

8. “Энэтхэгийн Их Сургууль”-д сурах 20%-ийн хөнгөлөлтийн эрх

9. “Амжилт Академи”-д -д сурах 20%-ийн хөнгөлөлтийн эрх

10. “Зуузуугийн найзууд”-ын өхөөрдөм хөөрхөн чихмэл тоглоом

11. “Зуузуугийн найзууд” брендийн цүнх

12. “Зуузуугийн ертөнцийг өнгөт болгоцгооё” буддаг ном

13. 365 өдөр уншдаг, зурдаг шилдэг үлгэрийн ном

14. 500 шилдэг өгүүлбэртэй бодлогын ном

15. Зуузуугийн найзууд зохион бичлэгийн дэвтэр

“Зуузуу” таблет нь андройд үйлдлийн системтэй, сим карт уншдаг 4G дэмждэг, wifi-аар холбогддог учраас гар утасны хэрэглээг бүрэн нөхнө. Дэлгэцийн хэмжээ нь утаснаас 3 дахин том буюу 10 инчийн хэмжээтэй.

“ЗУУЗУУ УХААЛАГ ТАБЛЕТ”-ийг гэр бүлийн гишүүн бүр хэрэглэх бүрэн боломжтой

– Хэрхэн яаж ашиглах вэ?

Жишээ нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд боловсрол танин мэдэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан “Зуузуу” аппликейшн, Сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд болон хүүхдэд тохирсон төрөл бүрийн аппликейшн суулган, оюуны хөгжлөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

ЕБС-ийн сурагчид гэхэд Zoom, GoogleMeet-ээр теле хичээлээ цаг алдалгүй үзэх, төрөл бүрийн аппликейшн хүссэнээрээ ашиглах, утас хэлбэрээр ашиглаж гэр бүлтэйгээ байнга холбоотой байх боломжтой.

Оюутан залуус болон эцэг эхчүүд өөрсдийн хэрэглээнд хүссэнээрээ ашиглах, интернэт орчиноос бүх мэдээлэл дата цуглуулах, хаанаас ч ажлаа хийх бүрэн боломжтой юм.

Бидний эрхэм зорилго бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монгол контентийг бүтээх юм.

Тиймээс олон улсын зах зээлд гарахаар зорин ажиллаж байгаагийн тод жишээ бол Казакстаны хүүхдийн суваг болох “Балапан” телевиз, Казакийн “Дербес” телевиз, Буриадын “Буриад” телевизтэй хамтран ажиллаж байгаа явдал юм.

Зөвхөн контентоо гаргаад зогсохгүй бренд бүтээгдхүүнүүд, “Зуузуу” аппликейшн болон “Зуузуу таблет”-ийг гаргахаар гэрээ байгуулаад байна.

– Хүүхэд багачууддаа зориулан үнэтэй оюуны хөрөнгө оруулж буй танай байгууллагын хамт олонд амжилт хүсэе.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.