Нарны замын 2 байршилд буцаж эргэх эргэлт байгуулахаар төлөвлөжээ

2021-11-18
595

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд гүйцэтгэгч Хятадын төмөр замын 20-р товчоо групп компани Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас, Соёолжийн нүхэн гарцын хооронд Нарны замыг шинэчлэх юм. Батлагдсан зураг төслийн дагуу хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий Нарны замын хоёр байршилд буцаж эргэх эргэлт байгуулахаар төлөвлөгдсөн.

Одоо байгаа Нарны замын буцаж эргэх хэсэгт тээврийн хэрэгсэл эсрэг урсгалын хоёр эгнээ зорчих хэсгийг бүхэлд нь хаах, сувагчлалгүй тул давхар эргэх, улмаар зохиомол түгжрэл үүсгэх, тээврийн хэрэгслүүд мөргөлдөх, осол аваар гаргах аюултай нөхцөл бүрдүүлдэг байжээ. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор буцаж эргэх эргэлтийн нэмэлт сувагчлал хийснээр, үндсэн зорчих хэсэгт саад учруулахгүй, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх ач холбогдолтой.

Цаг агаар хүйтэрч барилгын ажил зогсож байгаа тул Нарны замын шинэчлэлийн ажлыг 2022 оны дулааны улиралд үргэлжлэн гүйцэтгэхээр хойшлуулаад байна. Иймд барилгын ажлын талбайн цэвэрлэгээ, аюулгүй байдал хангах тэмдэг, хаалт байрлуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Нарны замын тусгаарлах зурвасын өргөсөлтийн хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй учир хуучин байсан байдалд оруулжээ. Төслийн ажил батлагдсан зураг төслийн дагуу гүйцэд дууссаны дараа иргэдийн хөдөлгөөнд саад учрахгүй бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.