Сэлэнгийн Засаг даргыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татжээ

2021-11-17
1832

Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, энэ сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталжээ. Түүгээр ч зогсохгүй энэ долоо хоногийн эхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан байна.

Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг. Харин энэ удаа өөр үндэслэлээр яллагдагчаар тооцсоныг баттай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, 2019-2020 оноос шалгаж байсан хурааж, улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг бусдад худалдсан хэрэгт холбогдуулсан аж.

БОАЖ-ын сайдын тушаал гарч, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хэд хэдэн сумын нутгаас нь хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан саатуулж, барааг нь багаж хэрэгсэлтэй нь хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танилынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгасан талаар бид 2020 оны нэгдүгээр сард мэдээлж байв. 

Үүнээс гадна Ш.Оргилыг бусдаас 10 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж буй аж. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомтын автозамыг шинэчлэн өргөтгөж буй аж аж ахуйн нэгжийнхнийг шантаажилж уг мөнгийг авсан хэрэгт яллагдагчаар тооцжээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.