Б.Жавхлан: Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлт хэвийн болж эхэлж байна

2021-11-17
957

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна.

Сангийн сайд Б.Жавхлан  Өнгөрсөн гурав хоногт холбогдох сайдууд болон Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаад ирлээ.

Гашуунсухайт боомт 2021 оны аравдугаар сард Сангийн сайд болон Шадар сайдын хамтарсан тушаалын журмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хооронд нүүрс зөөвөрлөн гаргах ажлыг нарийн журамлаж өгсөн. Энэ ажлын хүрээнд нүүрс тээврийн асуудал харьцангуй сайн журамлагдаж, эмх цэгцэндээ орох нааштай үр дүн гарсан байна.

Үүний үр дүнд сүүлийн гурваас дөрөв хоногт 400-500 тээврийн хэрэгслээр нүүрс гарч эхэлсэн. Өнөөдөр 600 тээврийн хэрэгслээр нүүрс гарсан байна. Энэ нь цаашдаа улам тогтворжиж сайн үр дүн өгснөөр энэхүү тоог шат дараатайгаар нэмэгдүүлэх боломж үүснэ. 

Шивээхүрэн боомтод нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд тэнд чингэлэг тээврийг эхлүүлэхээр бүтээн байгуулалтын ажлуудаа эхэлсэн. Одоогоор ажлын явц 80 хувьтай байна 

Замын-Үүдэд боомтын тухайд төмөр замын тээвэр хэвийн байна. Харин газраар тээвэрлэх  асуудлаар Хятадын талаас манай талд тавьсан санал аль болох хавьтал болгохгүйгээр “0 цэг”-ээс барааг татаж авдаг  байя гэж байгаа.  Өөрөөр хэлбэл хоёр хилийн дундах “0 цэг”-т тавцан үүсгэж, тэндээс чингэлэг тээврээр татаж авах.

Эрээн хотод сүүлийн долоо хоногт халдвар илрээгүй.  Цаашид 14-20 хоног ажиглана, халдвар илрэхгүй бол дээрх хэлбэрээр тээвэрлэлтийг эхлүүлнэ гэж байна.  Аль ч талдаа нөхцөл байдалд яаж ч өөрчлөгдсөн энэ горимоороо явна гэсэн ойлголцолд хүрсэн. Өдөрт 50 чингэлэг ачаа татах хэлбэрээр эхэлье гэж байгаа. Нэг чингэлэг нь 20 тонн байна” гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.