Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүдийн хоцролтын дундаж буурсан

2021-11-17
236

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн аравдугаар сарын ирц, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. Энэ хугацаанд УИХ-ын 57 гишүүн хуралдаан огт таслаагүй, 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан, 30 гишүүн тодорхой хугацаагаар хоцролттой байна гэлээ.  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас хойш өмнөх жилтэй харьцуулахад хоцролтын дундаж 54 минут орчим буюу 1 цаг байсан нь 7 минут болж  буурсан. Цаашид хоцролтыг байхгүй болгож чуулган, байнгын хороодын хурлыг цагтаа эхэлдэг болгоход анхаарна гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан билээ. Уг дүрмийн төслийн хэлэлцэх эсэхийг байнгын болон чуулганы хуралдаанаар дэмжээд буй.

Дүрмийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн зорилгыг Улсын Их Хурлын гишүүний өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах, гишүүний бүрэн эрх, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэг, албан томилолт, шагнал, бэлэг дурсгал, сонгуулийн сурталчилгаа зэрэг ёс зүйн шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй байхаар тусгасан байна.

Улсын Их Хурлаас 2009 онд батлагдсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд гурван удаагийн Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдэд үйлчилж ирсэн ба дүрмийн бүтэц нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.