Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой болж байгаад баяртай байна

2021-11-17
817

Монгол улсад дэд бүтэц, газ, эрчим хүч, гадаад худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг “S & Royal Group Mongolia” ХХК  нь Дубайн алт, түүхий эдийн бирж (DGCX) -тай  урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага бизнесийн боломжит хэтийн төлвийн талаар мэргэжилтний мэдлэг, санал, санаа бодлоо солилцох, АНЭУ болон Монгол Улсын хооронд бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох боломжийг судлах зэрэг урт хугацааны бизнесийн харилцаа тогтоох юм.

“S & Royal групп Монголиа” нь DGCX болон Дубайн олон барааны төвийн (DMCC) байнгын гишүүнээр элсэж байгаа юм.

DGCX-ийн Гүйцэтгэх захирал Лес Мале хэлэхдээ: "Монгол бол байгалийн баялаг ихтэй, арвин  их нөөцтэй орон бөгөөд тус улсын тэргүүлэгч компани болох “S & Royal Group Mongolia” ХХК-тай байгуулсан санамж бичиг нь бидний зорилгод нийцэж байна.  Энэхүү санамж бичиг нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, бидний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх гэх мэт маш их ашиг тустай бөгөөд бид энэхүү санамж бичгийг урт удаан, ашигтай харилцааны эхний алхам гэж  харж байна"

 "S & Royal Group Mongolia" компанийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ "Бид DGCX-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.  Монгол, АНЭУ хоёр 25 жилийн баялаг түүхтэй, түүхэн харилцаатай улсууд юм.  Манай компаний зорилго бол Монголын зах зээлийг дэлхийд гаргах гарц болохоос гадна Монгол улсаа Төв Азийн бүс нутгийн томоохон зангилаа болгоход оршино.  Бид DGCX-тэй үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэж байна”

 АНЭУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг саяхан тэмдэглэж, Монгол Улс Абу Даби хотод Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаагаа зарласны дараа энэхүү санамж бичгийг байгуулснаараа  чухал онцлогтой болжээ.

“S & Royal групп Монголиа” нь 2004 онд байгуулагдсан бөгөөд одоогоор урт хугацааны стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой Yokohoma Tire Mongolia, Gas Service Corporation of Mongolia, Royal Oil, Royal Electric Corporation, Royal Infrastructure Development, Royal Gold Commodity Exchange  зэрэг  салбар компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.