Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сануулга өглөө. Тэрбээр “2022 оноос эхлэн Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчин нээгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүнийг би ажлаас нь халсан. Нэрийг нь зарлахгүй л байгаа болохоос биш. Иргэний нисэх дээр агентлагийн дарга нар дээр юу болов та нар сонссон л байх... “Эрдэнэс Монгол”, ЭМЯ-тай холбоотой асуудлыг сонсож байгаа байлгүй дээ. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр 87 төрийн албан хаагчийн хэрэг шүүхээр шийдэгдсэн шүү. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчлөнө. Ажлаа хийж чаддаггүй, авлига авдаг хүмүүстэй хариуцлага ярина” гэв.
Г.Жүгдэр