Яг одоо Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандаж хэлсэн үгэндээ “Засгийн газар хогтой холбоотой асуудлаар түүхэн шийдвэр гаргаж байна. Одооноос хогийг ангилж хаядаг болно. Энэ нь байгалиа хамгаалах чухал асуудал. Аймгуудын бүсчилж хогний үйлдвэр барих эсвэл Улаанбаатар хот руу хог хаягдлыг татах байх асуудлыг цогцоор шийднэ. Тийм учраас аймгийн Засаг дарга нартай зориуд энэ асуудлыг ярьж байна” гэлээ.
Улаанбаатар хотод герман технологийг түшиглэн хог боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж буй аж.
Г.Жүгдэр