Жиү жицүгийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна.
Тэмцээний хар бүсний M1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан, “BB” академийн тамирчин Б.Буяндэлгэр түрүүллээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хошой аварга болов.
Мөн бор бүсний M4 ангиллын эрэгтэйчүүдийн 85 кг-д барилдсан, “Ид шидийн орон-2”-ын дасгалжуулагч, “Гаруда” академийн тамирчин Б.Энхтүвшин алтан медаль хүртэн, дэлхийн аварга болов.