Зэсээ хайлуулж зах зээлд нийлүүлбэл төсөвт ирэх орлого хоёр дахин нэмэгдэхээр байна

2021-11-17
902

Зэсийн ханшийн өсөлтийн супер циклийг ашиглаж эдийн засгийн өсөлтийг тэлэх  боломж байгааг энэ оны эхнээс эдийн засагч, шинжээчид хэлсээр ирсэн. Харамсалтай нь ирэх он болон цаашид зэс хайлуулах үйлдвэрийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргах тухайд ирэх оны төсөвт нэг үг, өгүүлбэр ч алга. Өнөөдөр зэс хайлуулдаг “Эрдэнэ”, “Ачит эх” гэсэн хоёр жижиг  үйлдвэр байдаг ч үйлдвэрлэл нь  зэсийн нөөцтэй харьцуулахад арван хувьд нь ч хүрдэггүй байна. Одоогоор зэсээ баяжуулж гаргаж буй ч зэсээ хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болох зэс утас, кабель, хавтан, сэлбэг, эд анги болгож гаргавал илүү өгөөжтэй. Манай улс дээрхи хоёр үйлдвэрийн хүчин чадлаар тооцвол 12 мянган тонн зэс хайлуулж цэвэршүүлэх боломжтой байна. “Эрдэнэ” нь 20, “Ачит эх” нь арав орчим жил ажиллаж байгаа туршлагатай. Гэхдээ 12 мянган тонн манайдаа бага мэт боловч бусад улстай харьцуулахад 30 дугаарт жагсдаг байна. Харин нийт нөөцтэй харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Цаашид төрөөс зэс хайлуулах төслийг эрчимтэй дэмжих шаардлага бий.  Зэсийн ордыг олборлож баяжуулахаас илүүтэй зэсээ хайлуулж нэмүү өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж хөгжлийн дараагийн шатанд хүргэнэ хэмээн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ч бодит байдалд дэмжлэг огт алга гэж хувийн хэвшлийнхэн ярьж байна. 2022 оны төсөвт Сайншандын нефть боловсруулах үйлдвэрт хэдэн төгрөг төсөвлөжээ. Гэхдээ тус үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна  гэж төлөвлөж байгаа ч түүхий эдээ 700 км-ээс татах болохоор өртөг өндөр түлш гарна. Тиймээс энэ үйлдвэр жигд тогтвортой ажиллах гэсээр 2030 онтой золгоно. Тэр үед дэлхий нийтээр ногоон эко түлш хэрэглэх болохоор шатахууны хэрэглээ үгүй болно. Харин зэсийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэж цахилгаан автомашины хэрэглээ ирээдүйд эрэлт улам нэмэгдэнэ. Тиймээс жил, жилийн төсөвт зэс хайлуулах үйлдвэрээ дэмжиж хэдэн төгрөг төсөвлөх нь ирээдүйтэй л баймаар юм гэж эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн юм.

 Зэсийн хэрэглээ өндөр байгааг хойд хөрш мэдэрч боломжийг алдалгүй зэсээ утсаар нь гаргах чиглэлд хандсан байна. Зэсийн хэрэглээ ирэх 30 жилдээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Ирээдүйд  цахим шилжилт, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болно.  Тэгэхээр автомашины салбарт томоохон хувьсгал болох тухай ч хэлсээр. 

Монгол Улс зэсийн хүдрийн 11.4 сая тонн, металаар 49.5 сая тонн зэсийн  нөөцтэй. Зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 530 орчим тэрбум ам.долларын үнэ цэнтэй гэсэн үг. Одоогоор “Эрдэнэт”,“Оюу толгой” ордыг ашиглаж байгаа бол дараагийн ээлжинд “Цагаан суварга”-ын ордыг ашиглахаар төлөвлөж байна. Уул уурхайн салбараас төсөвт орж ирж байгаа татварын орлогын дийлэнхийг зэсийн орлого эзэлж байна. Зэсийн ханшийн өсөлтөөс шалтгаалж “Оюу толгой” компанийн зэсийн орлого 1.95 пунктээр нэмэгдэхэд манай төсөвт ирэх татвар  81 пунктээр нэмэгддэг аж. “Эрдэнэт” үйлдвэр цар тахлын хүнд үед иргэд, албан байгууллагын цахилгааны төлбөрийг хөнгөлсөн нь мөн л зэсийн ханшийн зөрүүгээр төлөгдөж байх жишээтэй. Түүнчлэн зэсийн үнийн  өсөлт богино хугацаанд биш урт хугацаандаа өсөлт хэвээр үргэлжлэх  таваарын зах зээлийн цикл эринд ирээд  байгааг  дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Ер нь аж үйлдвэрлэл сэргэсэн 120 орчим жилийн хугацаанд супер цикл буюу зэсийн ханшийн өсөлт дөрвөн удаа тохиож байсан байна. Хамгийн сүүлд 2000, 2010 онд  тус тус тохиож байснаас харвал энэ цикл арван жилийн мөчлөгтэй байгаа юм. 2011 онд зэсийн үнийн өсөлтөөр манай эдийн засаг 17 хувиар өсөж байсан. Тэгвэл  2021-2031 онд мөн хоёр оронтой тоонд хүрч өсөх магадлалтай аж. 2011 онд зэсийн үнэ 4.5 ам долларт хүрч байсан бол энэ жилийн тухайд 9.5-10 ам долларт хүрээд байгаа юм. Ингэснээр ирэх арван жилд зэсийн хэрэглээ хоёр дахин өсөх хандлагатай байгааг зэсийн шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч, цахилгаанжуулалт болон хабрид авто машин, хотжуулалт, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан тасралтгүй өсөхөөр байгааг илүүтэй онцолж буй.  Хэдийгээр цар тахлаас шалтгаалан зэсийн экспортын биет хэмжээ нэмэгдээгүй ч ханшийн өсөлтөөс  энэ оны төсвийн орлого нэмэгдсэнг Үндэсний статистикийн газраас  мэдээлсэн. Зэсийн ханшийг дагаад  шар металл болон төмрийн хүдрийн үнэ өссөн. Тэгэхээр зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх суурь  шалтгаан нь цахим хувьсал, ногоон эдийн засгийн хөгжил болж байна.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.