МАН Ардчилсан намынхнаас илүү найдвар төрүүлэх юм

2021-11-16
895

Цар тахлын үеэр иргэдэд үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд байгаа тул ялгавартай хандах үзэгдэл бодитоор бий болж байна гэж үзэн эсэргүүцэлийн “NoDou­bleStandart” хөдөлгөөн өрнөж, хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Nodou­blestandart” хөдөлгөөнийхөн иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг бий болгодог гол шалтаг, гох дэгээ болсон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтээр УИХ дээр нээлттэй сонсгол хийхийг дэмжиж өгөхийг АН-ын бүлгээс хүссэн юм. Нээлттэй сонсгол хийхэд хамгийн багадаа УИХ-ын 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй байдаг боловч “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-д нийтийн сонсгол хийхийг дэмжиж УИХ-ын 35 гишүүн гарын үсэг зуржээ. МАН-аас 24 гишүүн, АН-аас 11 гишүүн гарын үсгээ зурсан байна. Ингэснээр нээлттэй сонсгол хийх эрх нь бүрдсэн гэсэн үг. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалж үлдэнэ гэдэг чухал алхам.

АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гарын үсгээ зураагүй бол МАН-аас шинэ залуу гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан Н.Учрал, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Г.Амарсайхан зэрэг 24 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байна.

Угтаа энэ ажилд Ардчилсан нам оройлон зүтгэж, идэвхийлэн оролцож байх ёстой юм. Гэтэл хоёр гишүүн нь хээв нэг үл тоогоод өнгөрөөж байгаа янзтай. Харин МАН-д хүний эрхийн төлөө тууштай ханддаг, тууштай явдаг хэдэн залуучууд байна аа. Тэд хүний эрх, эрх чөлөөгөөрөө хохирсон асуудалд хүчтэй байр суурь илэрхийлж харагддаг. Комминуст угшилтай зүүний чигийн Ардын намаас долоон дор байх юм, Ардчилсан нам. Харин өнөө комминуст намын угшилтай МАН-ын залуу гишүүд ардчиллын төлөө санаа тавьж, гар бие оролцож байгаа нь тун сайшаамаар зүйл болж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа МАН-ын гишүүн байж байгаад АН-руу орсон нэгэн. Тэрээр Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэл бүхий хээл хахуулийн хэргээр тус газрын дарга асан Х.Баатартай хамт баривчлагдаж байсан удаатай. Ардчиллыг тууштай дэмжигч Ардчилсан намын гишүүн энэ мэт зүйл дээр гарын үсгээ зурахгүй байна гэдэг үнэхээр хачирхалтай хэрэг.

Анх Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль анх 1994 онд батлагдаж, 2015 онд нэмэлт өөрчлөлт орж байсан. Уг хууль цаг үеийн шаардлага хангахгүй байгааг ХҮЭК-оос удаа дараа дүгнэж байсан удаатай. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтээр нийтийн сонсгол хийснээр оролцогч бүх талууд нэг дор цуглаж, бодит байдлыг олон нийтэд нээлттэй ярилцаж, хаана нь алдаа гараад байгааг тодруулах, бодитоор олж тогтооно. Ингэснээр шинэчлэгдэн гарах хууль иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг баталгаатай хангах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Өмнө нь УИX-ын гишүүд албаны журмаар цагдаа, прокурор зэрэг төрийн байгууллагуудаас иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хүсэхэд, тэдний зүгээс өөрсдийн үйлдлийг зөвтгөж, иргэдийг буруутгах гэсэн хандлагатай, гуйвуулсан мэдээлэл өгөх гээд байдаг. Тухайлбал, 461 дүгээр анги дээр болсон "No double stan­dard" хөдөлгөөнийхөнтэй холбоотой үйл явдлуудыг олон нийтэд хэрхэн мэдээлж байгаа байдлыг харахад цагдаагийнхан болон шүүxийн шийдвэрийнхэн илт зөрөөтэй мэдээлэл өгч байсан нь тэдэнд эргэлзэхэд хүргэсэн талаар хүмүүс хөндөж л байсан.

Сүүлийн үед хүний жам ёсны эрхийг зөрчих үзэгдэл нэлээд гарах болж. Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тодруулбал, жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа заавал Засаг даргад мэдэгдэж, түүнийгээ бүртгүүлдэг. Ингээд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгодог, эсвэл зөвшөөрдөггүй. Ингэж зөвшөөрөл авч байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна. Энэ бол зөвхөн бүртгүүлж байгаа болохоос биш зөвшөөрөл олгох зохицуулалт биш.

2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт маш том ухралт. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Харин эрхээ эдэлж жагсахад нь болно, болохгүй гэж зөвшөөрөл олгодог байж болохгүй. Энэ нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг давсан асуудал. Иргэдэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэлж байгаа. Тиймээс тэрээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн.

МАН-д нам хамаарахгүй, ардчиллын төлөө зүтгэдэг олон залуучууд байгаа нь тун сайн хэрэг. МАН-ын залуу боловсон хүчин ардчиллыг тууштай дэмжиж, ардчиллын төлөө тууштай явж байгаа бахархууштай. Нам харгалзахгүй ардчиллын төлөө үгээ дуугарч яваа МАН-ын гишүүд найдвар төрүүлж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.