"Эрдэнэс Таван Толгой"-д "ЗООС"-ны төлөөх зодоон болоод байна уу

2021-11-16
3544

Манайхан баялгаа байгаагаар нь, түүхийгээр нь гадагш зөөгөөд зарчихдаг. Сурчихсан. Өртөг шингээж, баяжуулдаг үйлдвэр маш цөөхөн. Барьж байгуулах талаар ярихаас хэтрэхгүй. Ажил хэрэг болгох хүсэл багатай гэхэд болно.

Ялангуяа нүүрс баяжуулах үйлдвэрийн тухайд улам хойшоо суудаг. Өнөөг хүртэл түүхий нүүрсээ вагон вагон, тэвш тэвшээр нь зөөсөөр л байгаа юм.

Ковид гарч, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтдаа үе үе чагт тавьдаг ч манай нүүрснийхэн хил дээр ачаатай нүүрстэйгээ оочерлосоор л байна.

Ийм экспорт Монгол Улсад эдийн засгийн ач холбогдлын хувьд бага байдаг. Үүнийг хаана хаанаа ойлгодог.

Харин энэ жил гялайх нэг мэдээ дуулдсан. Олон жил түүхийгээрээ урагш урссан "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн нүүрс өртөг шингэсэн баялаг болж экспортлогдохоор болов. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Таван толгой" ХК-иас зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендер шалгаруулалт зарласан юм.

Таван толгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны III дугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэвч уг шалгаруулалт хууль бус явагдсан, ерөнхий шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулсан гэх маргаан дэгдсэн юм.

Тендер зохион байгуулагчид 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг нээгээд "Синостийл МИКК”, “Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Гэвч нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, FEED боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” компанитай “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь нэгдмэл сонирхолтой гэсэн мэдээлэл тарсан юм.

Өөрөөр хэлбэл, дээрх хятад компанид давуу байдал олгосон. ТЭЗҮ-ийг охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан гэсэн дуулиан дэгдсэн.

Харин "Эрдэнэс Таван толгой" ХК-ийнхан "Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп”-ээс энэ талаар тодруулга хүсч, "“Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд “Чайна Металлуржикал Инженеринг“ ХХК-тай нэгдмэл сонирхолгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу авсан талаараа мэдээллээ.

Үүнтэй зэрэгцээд, зарим эх сурвалжийн мэдээлэл амьдралд ойр сонсогдож байна. Таван толгойн нүүрсийг баяжуулах нь өмнөд хөршийн жижиг баяжуулагчид, Таван толгойн түүхий нүүрснээс ашиг ологчдод таалагдахгүй. Тэдний "Арвин их зоосны ашиг" алга болно. Бас манай Таван толгойн нүүрсний гэрээг зуучлагч томчуудын орлого байхгүй болох юм.

Энэ хоёр ашиг сонирхол нэгдээд, баяжуулах үйлдвэрийн тендерийг "будаа" болгож буй бололтой.

Үүнээс улбаатайгаар "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн удирдлагууд ч хоорондоо зөрчилдөөд эхэлжээ. ТУЗ-ийн нэр бүхий гишүүд, гүйцэтгэх удирдлагын хооронд үл ойлголцол үүсээд удсан байна.

Хамгийн гол нь ил, далд өрнөж эхэлсэн энэ зөрчилдөөнийг "том дарга"-ын нөөлөгт байдаг хуулийн нөхдүүд, "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн "Хятад зоос"-ны тусламжтайгаар өрдөж байгаа гэсэн баттай мэдээлэл байна.

Хамгийн гол нь энэ бүхний эцэст монголчууд баяжуулах үйлдвэргүй үлдэж, нөгөө л дундын зуучтайгаар түүхий нүүрсээ зөөдөг систем хэвээр үлдэх вий гэсэн эмзэглэл төрөөд байгаа юм.

Б.ТУЛГАТ

Эх сурвалж: Өдрийн сонин






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.