Монголын жюү жицүгийн холбоо жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-27-нд Онцгой байдлын ерөнхий газрын спорт зааланд зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, энэ сарын 26-ны баасан гарагт өсвөр үе, залуучууд /U8, U10, U12, U14, U16, U18/, 27-ны бямба гарагт мастерс, насанд хүрэгчдийн ангилалд аваргуудаа болон мөнгө хүрэл медалийн эздийг тодруулна.