Б.Мөнхжин: Авто замын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил руу шуурхай орохоор Эрээний талтай тохирсон

2021-11-16
628

Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөө Монгол Улсын талд танилцуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ төлөвлөгөөний хариуг өгсөн эсэх болон Эрээний боомтын асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ. Тэрээр "Хятадын талаас бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр санал ирүүлсэн. Тухайлбал, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад хилийн тэг цэг дээр чингэлэгээ солилцъё гэдэг санал юм. Энэ саналыг бид хүлээн авч байгаа. Авто зам, зорчигч тээвэр хязгаартай байгаа. Төмөр зам, барааны эргэлт хэвийн үргэлжилж байна. Ирэх 20 хоногт авто замын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Хятад, монгол жолооч нар хавьталд орохгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа авто замын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Одоо бид 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар, чингэлэгээ бэлтгэх, хилийн цэгийн талбайг засах зэргээр бэлтгэл хангаж байна. Үүнээс хурдан бэлтгэлээ хангачихвал авто замын тээвэрлэлтүүд хийгдэх бүрэн боломжтой" гэсэн юм. 

Хятадын талаас Монгол Улсад дараах саналуудыг тавьжээ. Үүнд:

  • Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох
  • Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх
  • Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах.
  • Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх зэрэг санал тусгагджээ.





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.