Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 753 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 519 нь Улаанбаатарт, 234 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4292 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 213 иргэний бие нэн хүнд байна.