Д.Цэнд-Аюуш: Импортоор оруулж ирдэг 25-30 нэрийн эмийн олдоц муу байна

2021-11-16
1069

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтад Сүхбаатар 20, Баянгол  12, Сонгинохайрхан  15, Чингэлтэй 27, Хан-Уул 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 нийт 92 алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан шалгалтад хамрагдсан. Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангаас тасалдал үүссэн эмийн жагсаалт гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг эм, эм эмнэлгийн хэрэгсэл, тариур, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн тарилгын шингэний олдоц захын эмийн сангуудад ховордсон байна.

Мөн өргөн хэрэглээний үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнийн дүнд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалдаг юм байна. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын байгууллагаас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Гэтэл энэ хязгаараас давсан буюу 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил илэрсэн.

Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, 42-ыг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 22 аж ахуй нэгжүүдэд улсын байцаагчийн албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Мөн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй компанид зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль ногдуулсан.

Ариун монгол компанийн 0.5. болон 1 кг-аар савлагдсан Норов 7, Мана 4 гэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг эм эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар  хүргүүлж ажиллаа" гэж мэдээллээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.