“Эрхлүүлэх тусам архирдаг эрээн бар” шиг үндэсний үйлдвэрлэгчид

2021-11-16
2370

Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Б.Навчаа   “зайлаад өгмөөр” хэмээн үнийн өсөлтөд бухимдаж 80 гаруй мянган төгрөгөөр цуглуулсан торны булан дахь хүнсээ  цахим орчинд дэлгэж байв.  Иргэдээ ингэтэл нь бухимдуулж байна гэдэг Монголын нийгмийн бас л нэгэн эмгэнэл болж харагдаж байна.

Цар тахлын энэ ороо бусгаа цагаар Ковидоос илүү иргэдийг бухимдуулж байгаа нь  үнийн хөөрөгдөл.  

Уг нь ийм цаг үеэр л үйлдвэрлэгчид хийгээд худалдаа эрхлэгчид мөс чанар гаргаж, ядарсан муусайн иргэдээ задарсан үнэээр дарамтлахгүй байх байв.

Гэтэл дагуулж тонгорно гэдэг шиг жаахан далим гарахтай зэрэгцэн үнэ  хөөрөгддөг үзэгдэл  бүр хэм хэмжээ болж тогтох нь ээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Хатуу хөл хорионы үед хэдэн дэлгүүр өндөгний үнээ 500 төгрөгөөр зарахаар тохирч үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн асуудал гарч байсан. Учир нь тэр хавийн иргэд өөр дэлгүүр, зах руу явж чадахгүй. Иргэд юмны үнэ хэдтэй байгааг мэдэхгүй байгааг далимдуулж  үнээ нэмсэн. Мөн тухайн үед “Хүчит шонхор” захаас 8000 төгрөгөөр авсан махыг 16 мянган төгрөгөөр зарж байсан газрууд  хэрэглэгчийг төөрөгдүүлсэн...” хэмээн баримт нотолгоотой ярьж байсан удаа бий.  

Импортыг бол ойлгоно оо. Харин үндэсний үйлдвэрлэгчид үндэслэлгүйгээр өрсөж үнээ өсгөөд байгаа нь гайхмаар.  Өнгөрөгч 2020 оны 12 дугаар сард Засгийн газар Аж ахуйн нэгж болон айл өрхүүдийн цахилгаан дулааны зардлыг төрөөс хариуцах шийдвэр гаргасан. Энэ хөнгөлөлтөд  51 мянган аж ахуйн нэгж, байгууллага багтаж,   жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарч байв. Цахилгаан дулааны энэхүү хөнгөлөлтөд зориулж Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг зарцуулна гэсэн урьдчилсан тооцооллыг  үеэр танилцуулж байсан юм даг.

Засгийн газар  аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан дулааны энэ  хөнгөлөлтийг дахин сунгаж 2021 он дуустал үргэлжлүүлэхээр болсон.   

Үндэсний үйлдвэрлэгчдэд энэ хөнгөлөлт бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулдаггүй юмаа гэхэд өсгөхгүй байх бүрэн боломжийг олгосон гэдэгтэй маргах зүйлгүй.

 Гэтэл хариуд нь үнийн хөөрөгдөл үүсгэж  ачийг бачаар гэгч болов. Үүний нэг жишээ нь нарийн боов үйлдвэрлэгч"Жин туул" ХХК. Тус компани 200гр гурил, атга аарцаар хийсэн бүтээгдэхүүнээ л гэхэд 9000 төгрөг болгон үнийг нь нэмжээ. Дотооддоо аарц нь байна, гурил нь байна, тос нь ч байна. Яасан гэж 5000 байсан боорцог 9000 болтлоо өссөн талаар иргэд бухимдлаа илэрхийлээд буй.  Захын жишээ гэхэд л иймэрхүү.

Өнгөрөгч 10 дугаар сарын дундуур Эрээний хил хаагдсан нь үнэ нэмэх сайхан шалтаг болов. Тэртэй тэргүй монголчууд  хүнснийхээ 95 хувийг импортолдог гэсэн тоо баримтыг нэгэн эрхэм дурджээ.

Гэхдээ хэмжээ хязгаар бий.  Хил хаагдсантай зэрэгцээд үндэсний үйлдвэрлэгчид үнээ бас зэрэгцүүлэн өсгөж байгаа нь бүр гайхмаар. 

Саяхан нэг иргэн “Талх чихэр бараг гурван тэрбумын цахилгаан дулаан хөнгөлүүлсэн. Гэтэл талх хиамныхаа үнийг өдрөөс өдөрт нэмсээр” гэж жиргэжээ.

Түүнчлэн монголчуудын гол зогоодог гол бүтээгдэхүүн болох “Атар” талхны үнэ гэхэд 9 дүгээр сараас хойш 200  гаруй төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй.  Уг нь Монголд гурил нь байна, цахилгаан дулаан нь үнэгүй байна, яасан гэж үнэ нэмсэн нь ойлгомжгүй.

Хэдхэн сарын өмнө кг нь 20 мянган төгрөг байсан “Сүү” компанийн цөцгийн тос  хэдийнэ 30 мянга хүрч,  өмнөх сард  кг нь  10 мянган төгрөг байсан шингэн цөцгий  хүнсний захуудад  18 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

Ийм л үнийн гад халуун өсөлт дунд монголчууд амьдарч байна.  Үйлдвэрлэгчид  эх орондоо үйлдвэрлэсэн  чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангана гэсэн “амны уншлагатай”.  

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хүсэл монгол хүн бүрийн ой санамжид явдаг. Үйлдвэрлэгчдээ дэмжмээр байдаг, үнэ нь хэтэрхий өндөр.

Нэгэнт нэмүү өртөг шингээж үйлдвэрлэж байгаа болхоор ашиг харна. Үүнийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй хүн нэг ч үгүй. Гэхдээ аливаад зүй зохистой, бодитой байх зарчим гэж бий. Ерөнхий агуулгаараа “Тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй байх”  голч чанарыг л  үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдээсээ хүсмээр  байна.

Г.Учрал






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.