2021 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар цас орж, салхилж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.
Хур тунадас: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17,18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Салхи 15-нд Алтайн уулсаар, 17, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-15 хэмаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.