Цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран өнгөрсөн долоо хоногт нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын 5, баталгаат бус замын 2, нийт 7 хяналтын цэгт 24 цагаар хяналт шалгалт хийжээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 4 зөрчлийг илрүүлж, 3870 кг түүхий нүүрсийг хураан авч, Мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн 28 хорооны 143 гудамжид 1230 айл өрх, 2464 иргэнийг үзлэг шалгалтад хамруулж, 1365 иргэнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг сануулсан байна.