myCoin бирж 2022 оны эхний хагаст 2 улсад нээлтээ хийнэ

2021-11-15
995

Төслийн менежмент, бизнес удирдлагын 15+ жилийн туршлагатай, “Монгол Газрын Тос” нефть боловсруулах үйлдвэрийн  урьдчилсан ТЭЗҮ боловсруулах багийн ахлах зөвлөхөөр ажилласан, Өндөр технологи, блокчэйн судалгааны хүрээлэн, myCoin  крипто хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал, Монголоос эхлэлтэй Юникорн төслүүд олноороо төрөн гарна хэмээн итгэдэг нэгэн ажил хэрэгч энтрепренёр эрхэм болох Л.Баттөмөрийг танилцуулж байна.

myCoin бирж нь өөрийн биржийн койн болох MCC койны IEO-г 11-р сарын 22-нд явуулахаар зарлаад байгаа юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд та одоо явагдаж буй крипто халуурлыг юу гэж харж байна вэ?

Крипто валют, дижитал хөрөнгө бол ирээдүйн төлбөрийн хэрэгсэл болох боломжтой, хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэгт би итгэдэг. Түүхээс харвал  хүн төрөлхтөн өөрт хэрэгтэй эд барааг өөр нэг бараагаар, эсвэл мөнгөөр, алтаар, мөнгөн тэмдэгтээр солилцдог үеүдийг туулсан. Технологийн хөгжлийн үр шимээр аж үйлдвэрийн 4-р хувьсгалын дараагийн үеийн төлбөрийн шинэ хэрэгсэл нь Крипто валют гэж үзэж болно.

-Сүүлийн үед Монголд койнууд олноор гарах болсон. Хэрэв төлбөрийн хэрэгсэл мөн юм бол хэн дуртай нь койн гаргаад байж болох юм уу?

Өнөөдрийн байдлаар 14,000 гаруй койн дэлхийн биржүүд дээр эргэлдэж байна. Яг л дэлхийн улс бүхэн өөрийн мөнгөн тэмдэгттэй байдаг шиг шинэ зууны онцлог нь байгууллага бүр өөрийн койнтой байж болох, түүгээр дамжуулан эдийн засгийн харилцаанд оролцох, үнэ цэнийг бүтээх сонголт руу дэлхий явж байна.

Өөрөөр хэлбэл ирээдүйд мөнгө санхүүгийн тухай ойлголтууд өөрчлөгдөж, зөвхөн улс орнууд биш институц, байгууллагууд, төслүүдийн хэмжээнд өөрийн крипто валютаар төлбөрийн болон гүйлгээний хэрэгслийг орлуулах боломжтой болж байна. Энэ шилжилтийг анзаарч, өөрчлөлтөд эрт дасан зохицож чадсан хэн бүхэн цаашид дижитал эринд амжилттай ажиллах боломж нь илүү бүрдэх юм.

Цаашид дэлхий глобалчлагдаж буйн хэрээр улс орнууд хоорондоо биш төслүүд, институцүүд хоорондын өрсөлдөөн бий болно гэж хэлж болно. Энэ тохиолдолд крипто валют, койн нь төлбөрийн сайн сонголтуудын нэг болно. Өөрөөр хэлбэл одоогийн Монголын нөхцөлд иргэд хөрөнгөө хадгаламжид хийх, хувьцаа худалдан авахаас гадна шинээр мэндэлж буй крипто зах зээлд оруулах боломж бодитоор бий болж, крипто хөрөнгийн зах зээл нь иргэдийн өмнө хөрөнгө оруулалтын нэгэн шинэ сонголт болон бодитоор гарч ирлээ.

Энэ боломж нь ковид 19 цар тахлын улмаас дэлхий нийтээр царцсан эдийн засгийн урсгалыг хөдөлгөж, үүний улмаас зогсонги байдалд орсон маш олон төслүүдийг хөдөлгөх хүч нь болж байна. Ийм учир манай бирж олон улсын хэмжээний чанартай төслүүдийн IEO-г түлхүү зохион байгуулж, Монголын эдийн засгийг эрчимжүүлэх, гаднаас дотоод руу чиглэсэн хөрөнгийн урсгалыг дижитал хөрөнгийн биржийн давуу талыг ашиглан бүрдүүлэхийн тулд түлхүү анхаарна гэсэн бодлого барьж байгаа.

-Крипто валютыг сонирхогчдын тоо эрчимтэй нэмэгдэж, дотоодын крипто хөрөнгийн биржүүд байгуулагдаж байгааг юутай холбоотой гэж үзэж байна вэ?

Ковид–19 цар тахлын нөлөөгөөр 2020 оноос дэлхийн ихэнх улс орнууд хэд хэд удаа хатуу хөл хорио тогтоосон. Улмаар дэлхийн улсуудын засгийн газрууд эдийн засгийг тогтворжуулахын тулд зах зээлд багагүй мөнгийг нийлүүлсэн. Эдгээр нөхцөлүүд нь олон давтагдсан, үргэлжилсэн урт хугацааны хөл хорионы үеэр хүмүүст крипто хөрөнгийн зах зээлийг сонирхох, оролцох боломжийг илүү нээсэн гэж хардаг.

Крипто сонирхогчдын идэвх, оролцоо нь идэвхтэй нэмэгдэх нь зөвхөн Монголд болоод байгаа зүйл биш, дэлхийн бүх улсуудад бий болсон үзэгдэл юм. Бүгд энэ шилжилтийг анхааралтай ажиглаж, энэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. Харин технологид суурилсан компаниуд, төслүүд энэ  шилжилтийг хурдасгаж, бодит болгож байгаа юм.

2020 оны эхэн үед 1.4 их наяд ам.доллар байсан крипто зах зээлийн хэмжээ богино хугацаанд 2 их наяд ам.доллар болтлоо өсөж ​2021 оны 11 сар гэхэд 3 их наяд орчим ам долларт хүрээд байна. Энэ үзэгдэл манай улсын хувьд ч ялгаагүй нөлөөлж, крипто валютын зах зээлийг сонирхогч, оролцогчид, төсөл хэрэгжүүлэгчдийн тоо огцом өсөж, крипто зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ огцом нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн

Крипто биржүүдийн хувьд зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмаар хэн сайн технологитой, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж чадсан нь цаашдаа ялгараад хүрээгээ тэлээд явдаг. Монгол улсад дотоодын биржүүд бий болж, энэ зах зээл хөгжих нь гаднын бирж рүү крипто сонирхогчдын их хэмжээний мөнгөн хөрөнгө урсахаас сэргийлэх давуу тал болно. Бид Монголоос мөнгө гаргах биш гаднын зах зээлээс хөрөнгийг оруулж ирж, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох зорилготой ажилладаг. Энэ ч утгаараа бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг бирж болохоор зорьж байна.

-myCoin бирж Олон улсын бирж болно гэсэн зорилтын талаараа тодруулбал?

Бид крипто бирж болон MCC койноо Азийн Бизнесийн Холбоо болон Америк улсад төвтэй олон улсын крипто маркетингийн үйл ажиллагаа явуулдаг Growth Greek компаниудтай хамтран 2022 ондоо багтаад Зүүн Өмнөд Азийн улсуудад нэвтрүүлэх, цаашлаад Дундад Ази, Африк, Өмнөд Америкийн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол залуус зөвхөн Монголдоо бизнес эрхэлдэг цаг ард хоцорсон. Монголоос олон сайн төслүүд дэлхийн хэмжээнд үнэлэгдээд, амжилттай явж байгааг харахад бахархалтай байдаг.

Бидний харж байгаагаар Монгол улс крипто зах зээлийн хөгжлөөрөө дэлхийн улсуудтай ойролцоо төвшинд, зарим талаараа тэргүүн эгнээнд хөгжиж байгаа. Энэ зах зээлд манай бирж яг бусад орны биржүүдтэй адил боломжтойгоор оролцоно.

Крипто бирж бол иргэдэд крипто валютыг арилжаалах, шилжүүлэх, өгөөжийг бий болгох боломжийг бүрдүүлсэн талбар нь юм. Бид он гараад хамгийн түрүүнд Зүүн Өмнөд Азийн NFT-д суурилсан тоглоомын зах зээлийн гол оролцогч болох Филиппин улсад анхны крипто коммунити суурьтай хайбрид биржээ нэвтрүүлэхээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг түншүүдтэйгээ ажиллаж байна. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр дэлхийн дараагийн зах зээлүүдэд нэвтрэх бидний үүд хаалга нээгдэнэ гэж харж байна.

 

-Хайбрид бирж гэдгийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Төвлөрсөн бус санхүүгийн тогтолцооны үндсэн зарчим нь хөрөнгийн удирдлага тархмал шинж чанартай байдагт оршино. Манай бирж энэ зарчмыг хадгалж, коммунити суурьтай буюу хамтын засаглалын зарчмаар үйл ажиллагаагаа явуулна. Уламжлалт буюу бирж дээр хийгддэг авах, зарах арилжаа бол төвлөрсөн шинж чанар. Үүнийг бид myCommunity, Community fund, myAcademy зэрэг цоо шинэ ойлголтуудтай уялдуулж хайбрид хэлбэрт шилжүүлж байна.

Жишээлбэл Коммунити фонд гэдэг нь манай биржийн арилжааны шимтгэлийн орлогын 5 хувь нь фондын мөнгө болон хуримтлагдаж, сар бүр манай хэрэглэгчид үүний захиран зарцуулалтыг хэлэлцэж, хөрөнгийн удирдлага нь олонхын саналаар шийдэгдэнэ. Үүнийг төвлөрсөн бус засаглалын нэг хэлбэр гэж үзэж байгаа. Үлдсэн хувь нь манай хэрэглэгчдэд ногдол ашиг болж тараагдах ба багахан хувь нь үйл ажиллагааны зардалд хуваарилагдана. Эдгээр хосолсон зарчмуудыг үйл ажиллагаандаа шингээж буй тул үүнийг бид хайбрид шинж чанартай бирж гэж тодорхойлж байгаа юм.

Яг энэ цаг үед УИХ-аар Виртуал хөрөнгийн зах зээлтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн үр нөлөөг юу гэж үзэж байна вэ? Танай биржийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлнө гэж харж байна?

Крипто валютын зах зээл нь өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд зохицуулалтгүй зах зээл явсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд энэ зах зээлийг анхааралдаа авч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй зах зээл гэж үзэх болсонтой холбогдуулан ганц манай улсад ч биш FATF-ийн гишүүн бүх улсад энэ төрлийн зах зээлийг зохицуулсан эрх зүйн тогтолцоог бий болгох шаардлагыг тавих болсон.

Миний хувьд энэ шаардлагыг FATF-ийн шаардлагын хүрээнд мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхийн тулд крипто валютын орлого, зарлагын гүйлгээг хянах, бүртгэлжүүлэх, хэрэглэгчийн танин баталгаажуулах процессыг сайжруулах, мэдээлэх, тайлагнах функцүүд нэвтрүүлэх талаас нь зохицуулсан хэмжээнд эрх зүйн тогтолцоог бий болгохыг дэмжиж байгаа. Харин баталсан хууль болон хуульд нийцүүлж зохицуулах байгууллагуудаас гаргах журам зэрэг нь крипто зах зээлийн хөгжлийг боомилох, царцаах бодлого болчихгүй байгаасай гэж найдаж байгаа.

Бидний хувьд биржийн үйл ажиллагаагаа одоогийн хуулийн төслийн шаардлагад нийцүүлснээс гадна хууль батлагдсаны дараа ч хуулийн хүрээнд тавигдаж болзошгүй нэмэлт шаардлагуудыг хангахаар бэлтгэлтэй ажиллаж байна.

-Танайх койн гаргаж IEO хийх үү?

Бид биржийнхээ уугуул крипто валют болох МСС (My Community Coin) -ийг 11 сарын 22-нд IEO хийж Монголын зах зээлд нийлүүлнэ. Энэхүү биржийн санал болгох үйл ажиллагаагаар нийт койныхоо 35 хувийг IEO-д нийлүүлэх юм. 1 ширхэг МСС койн 0.30 төгрөгөөр гарна. IEO-д оролцогчид нь манай анхны хөрөнгө оруулагчид болох ба хоёрдогч зах зээл дээр арав хоногийн дараа myCoin.mn бирж дээр  гарч олон нийтэд нээлттэй арилжаалагдана.

Бид анхны хөрөнгө оруулагчид буюу IEO-д оролцогчдын хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, хамгаалах, мөн урт хугацаагаар хөрөнгө оруулах иргэдийн өгөөжийг өндөр байлгах үүднээс олон улсын листинг нөөцөд нийт койны ердөө 15 хувийг хуваарилсан. Энэ нь MCC койны үнэ цэнийн өсөлтийг анхны хөрөнгө оруулагчид бодитоор хүртэх баталгаа болж чадна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл манай бирж олон улсад гарахдаа MCC койнтой цуг тухайн улсын зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа.

-MCC койн бусад койноос юугаараа давуу вэ?

MCC койн эзэмшигчдэд бид дараах давуу талуудыг бий болгоно. Үүнд:

  1. Олон улсын нийлүүлэлтийн хязгаарлагдмал нөөц нь үнэ цэнийн бодит баталгаа болно.
  2. myCoin  бирж дээр хийгдэх шинээр гарах чанартай IEO-уудад давуу эрхтэйгээр оролцоно.
  3. MCC койн нь myCoin биржийн уугуул койн учир бирж дээр явагдсан арилжааны шимтгэлийн орлогоос 70-95 хувийн ногдол ашгийг койн эзэмшигчдэдээ сар бүр ногдол ашиг болгож хуваарилна.
  4. Арилжааны шимтгэлийн 5 хувиас бүрдэх Коммунити фондод цугларсан хөрөнгийн захиран зарцуулалтыг койн эзэмшигчид өөрсдөө санал хураах зарчмаар шийднэ.
  5. myCommunity тархмал тогтолцоот нийгэмлэгийн нэг хэсэг болж аливаа үйл ажиллагаанд саналын эрхтэйгээр оролцоно.
  6. myAcademy крипто сургалтын тогтолцоонд хамрагдаж дижитал хөрөнгө оруулагч болоход бэлтгэгдэнэ. 
  7. myNFT төслийн гүйлгээ MCC койноор хийгдэнэ.
  8. Койн эзэмшигч нь өндөр өгөөж бүхий Staking үйлчилгээг авах боломжтой.
  9. mWallet нь блокчэйнд суурилсан олон улсын шилжүүлгийн /FCF загвар/ шинэ технологийн анхны хэрэглэгчид болно.
  10. Монгол-смарт-чэйн үндэсний блокчэйн сүлжээг хөгжүүлж, нэвтрүүлсний дараа блокчэйний үндсэн койн нь MCC койн болно. Энэ нь блокчэйний хэрэглээ нэмэгдэхийн хирээр тус койны үнэ цэнэ өсөх баталгаа болно.

-Удахгүй болох танай IEO өмнөх төслүүд шиг гацахгүй байж чадах уу, танай биржийн бусад биржээс ялгарах онцлог, өрсөлдөх давуу тал юу вэ?

Өмнө нь хийгдсэн IEO-ууд гацаж, хөрөнгө оруулагч нарт чирэгдэл учруулж буй шалтгаануудыг бид судлаж, серверийн тархмал хуваарилалт хийх болон бусад технологийн шийдлүүдээр IEO-д үүсдэг гацалт үүсэхээс сэргийлсэн. Өөрөөр хэлбэл IEO-д оролцогчдод тулгардаг гацалт асуудлыг шийдсэнээр, хүмүүст шудрагаар өрсөлдөх бололцоог бүрдүүлсэн гэж хэлж болно.

Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд дижитал технологийн давуу тал нь хил хязгаарт баригддаггүй, дэлхийн хэмжээнд ажиллах өргөн боломж юм. Монгол улс ажиллах хүчний нөөцийн хомстолд үргэлж байдаг учир Монгол гэсэн коммунитигаараа дэлхийд нэг нэгнээ дэмжээд явах хэрэгтэй. Тиймээс бид дотооддоо бие биенийгээ өрсөлдөгч гэж харах биш, хамтдаа хөгжиж, дэлхийн тавцанд хамтдаа амжилттай ажиллах нь бидний зорилго.

-Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа.


myCoin крипто бирж: http://mycoin.mn

IEO оролцох хаяг: http://IEO.myCoin.mn

Whitepaper татах: http://www.mycoin.mn/mcc_whitepaper.pdf

Facebook: https://www.facebook.com/myCoin.mn

Instagram: https://www.instagram.com/mycoin.mn

Discord: https://discord.gg/mtUW8CXw

Telegram: https://t.me/mycoin_mn

Twitter: https://twitter.com/mycoinmn

Youtube: myCoin official






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.