Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон самбо бөхийн ДАШТ-нээс Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.
Энэ удаагийн ДАШТ самбо бөхийн спорт Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос олимпын хөтөлбөрт орж, хүлээн зөвшөөрөгдсөний дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. 46 дахь удаагийн ДАШТ-д нийт 50 орны тамирчид 21 багц медалийн төлөө өрсөлдөж, багийн дүнгээр ОХУ-ын шигшээ баг тэргүүллээ.
Монголын багаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Алтангэрэл, 72 кг-д Ц.Батцэцэг, эрэгтэйчүүдийн +98 кг-д Н.Батсуурь нар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм.
Самбо бөхийн ДАШТ-ийг 1973 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Ирэх жилийн тэмцээн Туркменистаны Ашхабадад болно.
И.Шинэбат