Төрийн албаны ерөнхий шалгалт Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комиссоос зарласан хуваарийн дагуу өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Шалгалтыг
- орон нутагт энэ сарын 17-ныг,
- Улаанбаатарт энэ сарын 21-нийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр зохион байгуулна.
Шалгуулагчид өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав.