MFC холбооны холимог тулааны тэмцээн АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулагдаж буй. Уг тулаанд Ангууч буюу Б.Баттөр эхний үедээ хүнд цохилтоор өрсөлдөгөө унагаж, ялалт байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Б.Баттөрийн хамт улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцож буй гурван тамирчин ч мөн ялалт байгуулаад байна. Тодруулбал:
- МУГТ П.Өнөрбат өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор унаган ялалт байгуулж, тоглооомоо дуусгасан
- Ө.Тэмүүжин өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор унаган ялалт байгуулсан
- М.Нандин-Эрдэнэ тус холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулалтаанд мөн ялалт байгуулжээ.