MVP-н чансаа шинэчлэгдлээ

2021-11-14
2498

NBA-н MVP-ийн төлөөх өрсөлдөөн улам ширүүссээр.

"Үнэ Цэнтэй Тоглогч"-ийн шагналын төлөөх энэ долоо хоногийн шинэчлэгдсэн жагсаалтыг танилцуулж байна. 

1. Кэвин Дурант (Brooklyn Nets)  29.5оноо 8.5сам 5о.дам

-Жагсаалтын тэргүүн байраа хэзээд хадгалж үлдэх хамгийн өндөр магадлалтай тоглогч бол гарцаагүй КД. Брүүклин Нэтсийн улирлын эхний учраа олж амжаагүй байдал нь түүнийг энэ жагсаалтаас хойш татаж магадгүй байсан бол өнгөрсөн долоо хоногт Орландо Мэжикийн эсрэг 30 оноог 29 минутад 91% (12-11) довтолгооны гүйцэтгэлтэйгээр авснаар ямар чадавхитай тоглогч вэ гэдгээ лиг даяар дахин батлаад амжсан.  Мөн энэ үзүүлэлтээрээ 1982 оны Бак Уилламсаас хойшхи 30 оноог хамгийн цөөн довтолгооны гүйцэтгэлээр авсан тоглогч болсон юм. Одоогоор КД лигийг дундын зайн довтолгооны хувиараа тэргүүлж байгаа . (74-47).  Брүүклин Нэтс 9-4 амжилттайгаар дорнод бүсийн хоёрдугаарт эрэмблэгдэж байна. 

2. Стефен Көрри (Golden State Warriors) 27.4оноо  6.5сам 6.5о.дам

- Стеф өнгөрсөн долоо хоногийн чансаагаа баталгаажууллаа. 33 нас. 50 оноо. Итгэмээргүй. Түүний тоглолтын арга барилд насны тоо тийм ч их хамаатай биш бололтой. Өнгрөгч долоо хоногт Миннесота Тимбервулвсийн эсрэг ээлжит нэгэн шилдэг тоглолтоо толилуулсан нь 50 оноо 10 дамжуулалтыг нэг тоглолтод өгсөн хамгийн ахмад тоглогч болж бас нэгэн рекорд амжилтыг тогтоов.  Алтан Мужийн Дайчдын хувьд ч гэсэн Стефийн тоглолт шиг багаараа өөлөх зүйлгүйгээр өрнөд бүсээ 11-1 амжилттайгаар тэргүүлсээр. Тэд өнгөрсөн долоо хоногт 4 аялан тоглолтдоо ялагдал амсалгүй гэртээ эргэж ирлээ. 

3. Никола Йокич (Denver Nuggets) 25.4оноо 13.6сам 5.7о.дам

- Сагсан бөмбөгийн ертөнцөд өнгөрсөн хэдэн өдрийн турш түүнээс илүү дуулиан тарьсан тоглогч байсангүй гэвэл хэлсдэхгүй болов уу. Миами Хийт багийн эсрэг тоглолтод түүн дээр Маркифф Моррис хүнд алдаа гаргахад Жокер илүү чангаар хариуг нь барьснаар асуудал улам хурцдаж гэр бүл ах дүүсийн хүрээнд маргаан гараад амжсан.  Дэнвэрийн залуусын хувьд Жамал Муррэй, Майкл Портер Жуниоргүйгээр улирлыг гэмтэл бэртлийн асуудалтай үргэлжлүүлж байгаа ч өнгөрсөн 6 өдрийн 3 тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулснаар 8-4 амжилттай бүсийнхээ тавдугаар байранд эрэмблэгдэж буй.  Энэ тоглолтуудын хожлын гол шалтгаан нь багийн лидерийн үүргээ хангалттай биелүүлж байгаа Йокич. Тиймдээ ч дуулиан шуугиантайгаа зэрэгцэн MVP чансааны 10-р байрнаас гуравдугаар байр луу дуу чимээтэйхэн орж ирж байна.  

4. Пол Жорж (Los Angeles Clippers) 26.7оноо 8.2сам 5.4о.дам

-Гэнэтийн бэлэг. Бид ийм хэмжээний чадвартайг нь мэддэг ч анзааралгүй үлдээсэн гэнэтийн зочин бол Үнэ Цэнтэй тоглогчийн жагсаалтад шинээр мөн хүчтэй байр суурьтайгаар эрэмблэгдэж буй Пол Жорж. Клипперс улирлыг Кавай Леонардгүй 1-4 амжилттайгаар эхлүүлсэн ч одоо тэд 7 хожил 4 хожигдолтой зэрлэг өрнөдийн зургаадугаарт жагсаж байна. Кавай Леонардгүй ч багаа тэргүүлэн MVP араандаа өөрийгөө хурцалж, шилжүүлээд буй Жорж өнгөрсөн долоо хоногийн Үнэ Цэнтэй тоглогчийн эхний 15 тоглогчийн жагсаалтад багтаагүй байсныг бид мэднэ. Клипперсийн тоглолтын арга барил ч улирлын эхний хэсгээ бодвол жигдэрч хожил байгуулж эхлээд байгаа нь лидерийн үүргээ сайн биелүүлж буй Пол Жоржтой шууд холбоотой тул чансааны жагсаалтад  орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан болов уу.  Гэнэтийн бас үгүй.

5. Демар Дерозан (Chicago Bulls) 26.0оноо  5.8сам 3.8о.дам

-Хуучин жагсаалтын тавдугаар байрны эзэн КД, Стеф нарын адилаар байрлалаа баталгаажууллаа. Улирал эхлэхэд Демар Дерозаныг Зак Лавины дэргэд Үнэ Цэнтэй тоглогчийн хэмжээнд тоглож чадна гэдэгт тийм ч олон хүн найдаагүй болов уу.  Гэтэл тэрээр Сан Антонио Спөрс, Торонто Рэйпторст байсан үеэсээ ч илүүтэйгээр тогтмол сайн тоглолтоо үзүүлж багаа хожилд лидерийн үүрэгтэйгээр хөтөлсөөр байна. Эндээс харвал Демар үнэхээр зөв баг, зөв газраа олсон нь илт.  Бухнууд одоогоор 8-4 амжилттайгаар дорнод бүсийн гуравдугаарт эрэмблэгдэж байна. Буллсын сайн амжилт энэ хэвээрээ үргэлжилсээр байвал Демар Дерозан MVP авах магадлалын эхний таван байрт тогтмол өрсөлдөх нь дамжиггүй. Магадгүй түүний араас багийн хамтрагч Зак Лавин ч хүч түрэн орж ирэхийг үгүйсгэхгүй юм. 

 

 

 

 

 

                                                                               И. Шинэбат






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.