ТОЙМ:Засгийн газар бүтээн байгуулалтын мэдээ дуулгаж, УИХ 2022 оны төсвөө батлав

2021-11-14
797

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч Онцгойгийнхныг онцгойлов

Монгол Улсын Ерөнхийлөгч  долоо хоногийн эхээр  Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай уулзлаа. Тэр эн үеэр хэлсэн үгэндээ  “Онцгой байдлын байгууллага улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болж бэхжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа”-гаа илэрхийллээ.

Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа хэлэв.

Боловсролын салбараас Ардын цолтон гурав төрөв

Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн одон, медаль гардууллаа.

АРДЫН БАГШ ЦОЛООР:

-МУБИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Бадрахын Жадамба

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн математикийн багш Жигжидийн Нямжав.

-Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийн ректор Намсрайн Ням-Осор

Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Доржийн Амарыг мөн Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

Мөн 100 жилийн ойгоороо олон багш гавьяатын эрхэм цолыг хүртснээс гадна  эхрэлсэн амужилдаа амжилт гаргасан олон багш сурган хүмүүжүүлэгчид төрийн одонгоор энгэрээ мялаав.

УЛСЫН ИХ ХУРАЛ

Байнгын хороод ямар асуудлыг хэлэлцэв

Мягмар гарагт Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж:

-  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийг тус тус хэлэлцлээ.

Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны мөн өдрийн хамтарсан хуралдаан:

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хоёр яам шинээр байгуулахыг эцэслэн батлав

Пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шинээр  Эдийн засгийн хөгжлийн яам, Цаим хөглийн яам гэсэн хоёр яамыг  байгуулах асуудлыг гишүүд дэмжиж  эцэслэн батлав.

Мөн өдрийн хуралдаанаар  “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлэг хийгдэж байсан ч  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “энэ хуулийн төслийг хойшлуулаад төсвийн тухай хуулиа хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж  төвийн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм.

 УИХ-ын ч уулганы нэгдсэн хуралдаа 2022 оны улсын нэгдсэн төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг заалт бүрээр танилцуулан хэлэлцүүлэв.

Үүний дараа  хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт гишүүдийн олонх дэмжсэнээр 2022 лны хуулийн төслийг баталлаа.

2022 оны төсвийн тухайд гэвэл  Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг байх юм. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр байна.

ЗАСГИЙН ГАЗАР

Ерөнхий сайд Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд  хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын даргатай утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив.

Ерөнхий сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг хоёр талаас эрчимжүүлэхээр ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй, тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өрийн асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг үе шаттай чөлөөлөхөөр ажиллаж байгааг тэмдэглэв.

Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа  санхүүжилтийг хамртан шийдвэрлэх боломжийн талаар ярилцав.

 “Роснефть” компанитай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудалд шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэснээ дурдаад тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу  тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Оросын тал энэ асуудалд анхаарахаа илэрхийллээ.

Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэйг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэв.

Зсагийн газрын хуралдаанаар  ямар асуудал хэлэлцэв

Лхагва гарагт /2022.11.10/ Засгийн газрын хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар  хариуцсан сайд нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан: БНХАУ-ын Эрээн хот хүртэлх 961.5 км хийн хоолой татагдана

"ОХУ-аас Монгол Улсаар дамжуулж БНХАУ руу татах байгалын хийн хоолойн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өнөөдрийн байдлаар хийн хоолойн төслийн ажил амжилттай урагшилж байна.  Тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 961.5 км хийн хоолой татагдана.Сэлэнгийн Хиагтын хилээр орж ирнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үнэлгээ 70 хувьтай явж байна. Энэ ондоо багтаж, техник эдийн засгийн үнэлгээ дуусна. Хийн хоолой татах стандартын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.

З.Мэндсайхан: ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгоно

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй арилжааны банкны зээлийг энэ өвлийн болон ирэх хаврын иргэдийн махны нөөц бүрдүүлэх зориулалтаар гаргасан. Үүгээр 10.8 мянган тонн орчим мах бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 5.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэгдсэн байна.

Хөдөө аж ахуйг дэмжих санг ТӨК болгохоор  бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ компани төрийн өмчит болсноор бусад ААН-үүдтэй нэгдэн нөөцийн махыг бэлтгэхээс гадна үнийг тогтвортой байлгаж, нийлүүлэлтийг хянах юм" гэв.

Д.Сумъяабазар: Гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь дунджаар 70 км цагийн хурдтай явдаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Засгийн газрын хуралдаанаар ирэх жил зарцуулагдах нийслэлийн түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн задаргааг танилцууллаа. Нийт есөн бүлэг ажил төлөвлөсөн.

Автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлнэ. Зарим дутуу хийсэн ажлуудыг гүйцээнэ. Нийт 6 байршилд 21.5 км автозамыг өргөтгөж барина.

-2022, 2023, 2024 оны төсөвт өртгийг багцлаад үзэхэд 354 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг замуудын бүтээн байгуулалтад тавих төсөөллийг оруулж ирж байгаа.

-Түгжрэл ихтэй Бага тойруугийн хэсэгт 2300 ширхэг автомашины төлбөртэй граш барих ажил хийнэ. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ ажлыг 2023 онд эхлүүлнэ.

-Уулзваруудын нэвтрэх чадамжийн тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс 30 байршилд замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа.

-Ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах шаардлага байна. Тиймээс ухаалаг нэгдсэн системийн зохицуулалт хийнэ.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орчин үеийн шаардлага хангасан 500 автобусыг оруулж ирнэ. Гэхдээ өртөг нь түгжрэлийг бууруулах 420 тэрбумаас тусдаа явж байгаа.

-Гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь дунджаар 70 км цагийн хурдтай явдаг бөгөөд энэ ажлын урьдчилгаа болгож 130 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс шийдэхээр ярилцаж байна. Ерөнхий сайд энэ шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

-Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт дээр тавих зайлшгүй шаардлага үүссэн.

-Явган болон дугуйгаар зорчих иргэдийг нөхцөл бүрдүүлэх ёстой. Тиймээс дугуйн зам, явган зам, хороолол доторх замууд, туслах замыг нэмэгдүүлэхэд 242.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгөхөөр оруулж ирж байгаа" гэв.

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.