Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26-р бага хуралд НБОГ-ын дарга М.Нямбаяр цахимаар оролцлоо

2021-11-13
3244

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 26 дугаар бага хурал (COP26) 10/31-11/12 өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотод зохион байгуулагдлаа.

Хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах замаар уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос өмнө дэлхийн агаарын температурын өсөлтийг 1,50С-т хязгаарлах шаардлагатайг онцолж хэд хэдэн чухал шийдвэрүүд гарсан.

Үүний дотор экосистемийг хамгаалж, нөхөн сэргээх, нүүрсний хэрэглээг халах, метан хийн ялгаруулалтыг бууруулах, ой мод тайрахыг зогсоох, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг асуудлууд орсон.

Дээрх арга хэмжээнүүдийг засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар нэн яаралтай хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Улаанбаатар хотын хувьд 2018-2019 онд “Даян дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн нөөцийн хүрээлэн”-гээс хэрэгжүүлсэн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөрт хамрагдаж угсармал орон сууцны барилгуудад газар хөдлөлтийн тэсвэрийн болон эрчим хүчний аудитын үнэлгээ хийж, дулаан техникийн шинэчлэлийн тооцоолол хийсэн тухай “Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт” салбар хуралдаанд танилцуулж, харилцан санал солилцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос танилцуулсан “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн 6 дугаар тайлангаас харахад “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ тодорхойлсон улс орнуудын 72% нь барилгын эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөндөө тусгасан байна.

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хуучин барилгын эрчим хүчний хэрэглээ, дулаан алдагдлаас шалтгаалсан хүлэмжийн хийн ялгарлыг 50% бууруулж, 2030 он гэхэд шинэ барилга байгууламжаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг тэг байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.