Cиньхуа:Монголын махны экспортын гол "чөдөр" нь шүлхий

2021-11-13
528

Монгол Улсад тархсан малын гоц халдварт өвчний тухай Хятадын Cиньхуа агентлаг “Монголын зүүн хэсэгт малын арьс товруутах өвчин гарсан тухай тус улсын  Мал эмнэлгийн ерөнхий газраас аравдугаар сарын 23-нд мэдээлэв.  Тодруулбал, үхэрт халуурах, өнгөц  тунгалгийн зангилаа томорч, арьс салст бүрхэвчийн олон зангилаа үүсэх  шинж тэмдэг илэрдэг энэ өвчин нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн гурван аймагт тархсан тул тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод байна. Сүхбаатар болон Дорнод нь Хятадтай хиллэдэг бол Хэнтий нь Оростой хиллэдэг юм.  Арьс товруутах энэ өвчин нь Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй гэж тус улсын Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Энэ жил тус улсад малын гоц халдварт өвчний тархалт маш өндөр байна. Тухайлбал,  шүлхийгээр Монголын 21 аймгийн талаас илүү хувьд нь гахай, хонь,  үхэр өвчлөөд байна.  Үүний улмаас махны экспорт зургадугаар сараас хойш зогссон гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдэв” гэж мэдээлсэн юм.  

Говь-Алтай аймагт шүлхий аравдугаар сарын 20-нд бүртгэгджээ

Говь-Алтай аймагт 1957 оноос хойш шүлхий өвчин бүртгэгдээгүй байсан бол энэ жил шинээр бүртгэгдсэн тухай МЭЕГ-аас мэдээлсэн. Энэ тухай Cиньхуа агентлаг аравдугаар сарын 20-нд “Монголын баруун бүсийн Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон тухай орон нутгийн хэвлэл өнөөдөр мэдэгдэв. “Одоогоор манай аймгийн Шарга, Тайшир, Есөнбулаг суманд гоц халдварт шүлхий бүртгэгдэж, тархалт нэмэгдсээр байна. Иймд аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо” гэж орон нутгийн захиргаа мэдэгдэлдээ дурджээ. Говь-Алтай бол Хятадтай  залгаа орших Монголын баруун аймгийн нэг юм. 3.4 сая хүн амтай Монголын 70 сая толгой мал буюу мал аж ахуйн салбар нь эдийн засгийнх нь гол тулгуур юм.  Далайд гарцгүй тус улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төгөлдөржүүлэхийн тулд махны экспортоо нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбараа  хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Гэвч үхрийн арьс товруутах өвчин болон шүлхий тус улсад байнга гарч байгаа нь  үүнд нь саад учруулж байна” гэж мэдээлсэн байна.

 Эх сурвалж:Xinhuanet

Б.ДОЛЖИНЖАВ

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.