Японы Гадаад хэргийн яам "Токио Курилын арлуудын өмчлөлийн асуудлыг Москватай хамтран шийдвэрлэх бодолтой байна" гэдгээ мэдэгдлээ.
Токио Москватай Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай арлуудын өмчлөлийн асуудлыг шийдэж, холбогдох энхийн гэрээ байгуулах бодолтой байна. Энэ талаар Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши мэдэгдсэнийг РИА Новости агентлаг иш татсан байна.
"Оростой байгуулах энхийн гэрээний тухайд бидний үүрэг бол Курилын арлуудын өмчлөлийн асуудлыг хойч үеийнхээ нуруун дээр шилжүүлэхгүйгээр шийдвэрлэх явдал юм" гэж тус улсын Гадаад хэргийн сайд хэлжээ.
Энэ оны 10-р сарын дундуур Японы шинэ Ерөнхий сайд Фумио Кишида парламентын хэлэлцүүлгийн үеэр Токиогийн бүрэн эрх Өмнөд Курилд хамаарна гэж мэдэгдсэн юм.Тэрбээр мөн ГХЯ-ны сайдын нэгэн адил энэ асуудлыг хойч үедээ үлдээлгүй шийдвэрлэхийг уриалаад байгаа юм.
Курилын өмнөд хэсгийн арлуудын эзэмшлийн маргааны улмаас Москва, Токио хоёр дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулж чадаагүй юм. Япон улс Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомай бүлэг арлуудыг "Хойд нутаг" гэж үздэг. Хариун үүний хариуд нь Орос улс нутаг дэвсгэрийн маргааны бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй өдий хүрчээ.
Эх сурвалж: Лента.ру