УИХ энэ сарын 15 буюу хуулийн хугацаанаас нь өмнө амжиж 2022 оны улсын төсвийг баталж “айдаггүйгээ авдрандаа хийлээ”. Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр буюу 18.1 их наяд төгрөгийн төсвийг баталж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан ирэх жилийн улсын төсөв “Хэмнэлтйн”, “Хөгжлийн” гэхчлэн тодотголтой. Түүнчлэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ” гэсэн уриагаар ерөнхий агуулгаа илэрхийлж байгаа.
Төсвийн тойм зураглалын тухайд гэвэл Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг байх юм. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр байна.
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Монгол Улс хөгжлийн төсөвтэй болохгүй бол 76 тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна
Төсөв батлагдсантай холбоотойгоор улстөрчид санаа бодлоо янз янзаар илэрхийлж байна. Энэ ч зүй ёсны асуудал биз.
УИХ-ын дарга Г.Занданшатар: 2022 оны төсөв нь бүхэлдээ Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод реформ хийх, КОВИД-ийн үеийн эрсдэлийг даван туулах, улмаар КОВИД-ийн дараах улсын эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлж, Монгол Улсаа сэргээн мандуулах бидний зорилгод чухал алхам болсон гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улс хөгжлийн төсөвтэй болохгүй бол 76 тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна, үүнийг өөрчилнө. Дээрээс нь бид хөгжил ярих ямар ч боломжгүй юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүн болон Сангийн яамны буруу гэж хэлэхгүй. Энэ бол тогтолцооны буруу асуудал байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийг шахаж шаардана. Уг тогтолцооны асуудлыг шийдэж байж Монгол Улс хөгжинө шүү " гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсөв нь татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гишүүд тойрог руугаа баахан хөрөнгө оруулалт татдаг нь Сонгуулийн хуультай холбоотой. Энэ бол маш том алдаа. Тиймээс УИХ-ын гишүүд холимог тогтолцоо руу явах ёстой. Монгол Улсын хөгжлийг нийтэд нь, энэ төсөв Монгол Улсынх гэж харахгүй. Зөвхөн өөрсдөө л авч байвал болоо гэсэн хандлага байна. Мөн нөгөө талаараа гишүүдийг бас буруутгаж болохгүй л байна. Учир нь тойрогтоо очихоор цэцэрлэг, сургууль гээд шийдэх зүйл их байдаг.Өнгөрсөн жилүүдээс маш муу төсөв боллоо"
ТӨСВИЙН ЗАРИМ ОНЦЛОХ ЗОХИЦУУЛАЛТ: 100 хувь хязгаарласан санхүүжилт
-Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;
-Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;
- Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх.
-Төрийн захиргааны төв байгууллагуудын тавилга, эд хогшил шинээр худалдан авахгүй, ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх; сурталчилгаа хэвлүүлэхгүй.
-Мөн шинээр автомашин худалдан авах, албан конторын барилга шинээр барих зардлын санхүүжилтийг 100 хувь хязгаарлах.
- Мөн бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулна.
Төрийн гурван өндөрлөг 2022 онд хэр бэл бэнчинтэй байх вэ
-МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга - 22 тэрбум 408 сая, урсгал зардал 21 тэрбум 515.3 сая, хөрөнгийн зардал 912.7 сая
-УИХ-ын дарга 68 тэрбум, 708 сая, урсгал зардал 66 тэрбум 593.5 сая, хөрөнгийн зардал хоёр тэрбум 114.5 сая
-Ерөнхий сайд- 294 тэрбум 773.8 сая, урсгал зардал 182 тэрбум 892 сая, хөрөнгийн зардал 111 тэрбум 881 сая,
САЙД НАРЫН 2022 ОНЫ БАГЦ: Байгуулагдаагүй хоёр яаманд 358 тэрбумыг төсөвлөв
-Шадар сайд-202 тэрбум 890.4 сая, урсгал зардал 171тэрбум 665.3 сая, хөрөнгийн зардал 31 тэрбум 225.1 сая,
-ЗГХЭГ-ын дарга- 81 тэрбум 558.7 сая, урсгал зардал 39 тэрбум 723.8 сая,хөрөнгийн зардал 41 тэрбум 834.9 сая,
-Байгаль орчин аялал жуулчлалын сайд- 159 тэрбум 666.1 сая, урсгал зардал 129 тэрбум 339.6 сая, хөрөнгийн зардал 30 тэрбум 326.5 сая
-Гадаад харилцааны сайд 121 тэрбум 773.8 сая, урсгал зардал 113 тэрбум, 373.8 сая, хөрөнгийн зардал 8 тэрбум 400 сая,
-Сангийн сайд- 3 их наяд, 632 тэрбум 548.7 сая, урсгал зардал 1 их наяд 829 тэрбум 967.3 сая, үүнээс зээлийн хүүгийн төлбөрт 959 тэрбум 309 сая, хөрөнгийн зардал 120 тэрбум 62 сая, гадаад зээл тусламжаас санхүүжих зардал 1 их наяд 682 тэрбум, 519.4 сая,
-Хууль зүйн дотоод хэргийн сайд 707 тэрбум 825.3 сая, 638 тэрбум 729.2 сая, хөрөнгийн зардал 69 тэрбум 96.1 сая,
-Зам тээвэр хөгжлийн сайд 465 тэрбум 92.7 сая, урсгал зардал 14 тэрбум 321.5 сая, хөрөнгийн зардал 450 тэрбум 671.2 сая,
-Батлан хамгаалахын сайд 295 тэрбум 701.2 сая, урсгал зардал 281 тэрбум 648 сая, хөрөнгийн зардал 14 тэрбум 453.2 сая,
-Боловсрол шинжлэх ухааны сайд-2 их наяд 334 тэрбум, 373.6 сая, урсгал зардал 1 их наяд 825 тэрбум 948.8 сая, хөрөнгийн зардал 504 тэрбум 424.8 сая,
-Уул уурхай хүнд үлйдвэрийн сайд 48 тэрбум 193.7 сая, урсгал зардал 12 тэрбум 734.9 сая, хөрөнгийн зардал 35 тэрбум 458.8 сая,
-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд – 242 тэрбум 747.4 сая, урсгал зардал 164 тэрбум 80.2 сая, хөрөнгийн зардал 78 тэрбум 667.2 сая,
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд-1 их наяд 182 тэрбум 421.8 сая, урсгал зардал 1 их наяд 123 тэрбум 193.4 сая, хөрөнгийн зардал 59 тэрбум 228.5 сая
-Эрүүл мэндийн сайд-1 х наяд 32 тэрбум 946.7 сая, урсгал зардал 904 тэрбум 365 сая, хөрөнгийн зардал 128 тэрбум 581.7 сая,
-Эрчим хүчний сайд 201 тэрбум 49.9 сая, урсгал зардал 74 тэрбум 10.6 сая, хөрөнгийн зардал 127 тэрбум 239.3 сая,
-Барилга хот байгуулалтын сайд- 388 тэрбум 355.1 сая, урсгал зардал 21 тэрбум 908.1 сая, хөрөнгийн зардал 366 тэрбум 447 сая,
-Соёлын сайд- 272 тэрбум 407.9 сая, урсгал зардал 116 тэрбум 564.8 сая, хөрөнгийн зардал 155 тэрбум 843.1 сая,
-Эдийн засаг хөгжлийн сайд 313 тэрбум 859.9 сая, урсгал зардал 9 тэрбум 259.9 сая, хөрөнгийн зардал 304 тэрбум 600 сая,
-Цахим хөгжил харилцаа холбооны сайд- 44 тэрбум 544.1 сая, урсгал зардал 33 тэрбум 964.3 сая, хөрөнгийн зардал 10 тэрбум 579.8 сая
АЙМГУУДЫН 2022 ОНЫ ТӨСӨВ: Өмнөговь аймаг хамгийн ихийг хүртэж, Булган сүүл мушгив
-Архангай 20,7 тэрбум
-Баянхонгор 21,5 тэрбум
-Баян-Өлгий 14,5 тэрбум
-Булган 8,5 тэрбум
-Говь-Алтай 19,9 тэрбум
-Говьсүмбэр 2,2 тэрбум
-Дундговь 14,6 тэрбум
-Завхан 17,9 тэрбум
-Өвөрхангай 21,7 тэрбум
-Сүхбаатар 9,1 тэрбум
-Төв 14,4 тэрбум
-Увс 18,7 тэрбум
-Хэнтий 15,7 тэрбум
-Ховд 11,3 тэрбум
-Хөвсгөл 27,1 тэрбум төгрөг төсөвлөжээ.