ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?

2021-11-12
19272
Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асуусан. Энэ асуултын дараа үйл явдал 2 сценарийн аль нэгийн дагуу өрнөх байсан. Эхнийх нь үнэхээр яриад байгаачлан ЯПОН худалдан авсан бол Монголбанк японы холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх тодруулгыг аваад бүх зүйл ном журмын дагуу боллоо гэдэг тайлбар УИХ-д ирүүлээд хэл амгүй дуусах байлаа. Харамсалтай нь ийм юм болсонгүй. Хоёр дахь сценарийн дагуу буюу хэл амтай үйл явдал өрнөж байгаа нь ЯПОНы цаана тодорхой монгол ЭЗЭН байгааг харуулж байна. Буруу юм болж байна гэж хэлсэн хүнийг харлуулах, гүтгэх, доромжлох гээд нэг л танил технологи. Танил технологи ч ЭЗЭН-ээ бариад өгч байна. Намайг адлаад яах вэ дээ? Ямар адлуулж үзээгүй биш, адлахаар агшдаг хүн биш ээ, би. Бурууг буруушааж явсаар байх болно.
 
Өрнөж буй үйл явдалд тулгуурлан боломжит ЭЗЭН-г бүртгэж байгаа гэсэн. Бүртгэлээ танилцуулъя:
 
1. Ална, тална, би ёстой цэвэрхэн, намайг шалгаарай. Энэ бол “юун гуя” ЭЗЭН.
 
2. Ч.Хүрэлбаатар ХААН банкыг ҮАБЗ-д хэлэлгүйгээр том толгойлон Баатарсайханд авч өгөх гээд чадаагүй, одоо гай болж байна гэсэн ЭЗЭН. Уг нь Савада хувьцаагаа зарвал бусад хувьцаа эзэмшигчиддээ, түүний дотор Ц.Баатарсайханд санал болгох хуультай. Миний хэрэг үүнд огтхон ч хэрэггүй. Юуг ч хамаагүй ҮАБЗ-тэй холбоод ярьчихдаг хэсэг хүн бий. ЭЗЭН бол тэдний нэг.
 
3. Төрийн зарим мөнгө арилжааны банкууд болон Хөгжлийн банканд бий. Арилжааны банк дахь төрийн мөнгийг буцааж өгөхгүйгээр луу унжиж ХААН-ы хувьцаанаас авах санаатай ЭЗЭН.
Бас Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцааж төлөхгүйгээр мөнгө хуримтлуулж ХААН-ы хувьцааг авах санаатай ЭЗЭН. Хөгжлийн банк олгосон зээлийнхээ хойноос хэр хөөцөлдөж байгаа бол? Дахин мөнгө шамшигдуулах арга хайж байна уу? Энд учир их бий.
 
4 . “Гадаадын хөрөнгө оруулагч” ЭЗЭН. Энэ ЭЗЭН бол “Чи яг хэн юм бэ?” гээд намайг асуухаар их сандардаг. Сандрахад нь өмнөөс нь “нөгөө хэдэн ЭЗЭН” хэвлэлийн дайнд морддог. Эздүүдийн хооронд шилжих мөнгө мөрөө үлдээж л таарна. Удахгүй монгол дахь мөр нь тодорно доо, тодорно.
ЭЗЭН ил гарах бэлтгэлээ базааж байгаа бололтой, монголчууд л авах ёстой гээд яриулаад эхэлчиж. Тийм ээ, гэхдээ төрөөс хулгайлсан мөнгөөр биш шүү. Мөнгөний эх үүсвэрээ ил тод тайлагнахгүй бол мөнгө угаалтын саарал, хар жагсаалт энүүхэнд.
 
Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Даравч далдайдаг, булавч бултайдаг даа уг нь.





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.