Т.Доржханд:Монгол Улс хөгжлийн төсөвтэй болохгүй бол 76 тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна, үүнийг өөрчилнө

2021-11-12
3832

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр 2022 оны улсын төсөв батлагдлаа. Өмнөх 30 жилийн төсөв яаж баталдаг байсан тэр л дагуу батлагдаж байна. Хоёр удаа бид томоохон сонгуулийн ард гарсан. 2020, 2021 оны төсөв бол сонгуулиудад зориулсан маш том тэлсэн төсөв томорсон байсан. Тиймээс 2022 оны төсөв тэлсэн биш, илүү судалгаан дээр суурилсан хэмнэсэн, бодитой орлогыг төсөөлсөн, төсвийн алдагдлыг бууруулсан ийм төсөв байгаасай гэж бодсон. Гэвч харамсалтай нь дахиад тэлсэн төсөв батлагдлаа.

Одоо үүнийг зогсоох цаг болсон. Энэ асуудал нь улсын төсөв дээрээ биш байна. Асуудал нь тогтолцоон дээрээ байна. Сангийн яамд 15 жил ажиллаж төсөв хийж байсан болохоор зовлонг нь мэднэ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол бид дараагийн 30 жилд ийм төсөв батлах нь. Үр дүнд нь бидний төсвийн алдагдал өсөх нь. Жил болгон өсөх нь. Цаашаа ингээд төсвийн алдагдал өсөөд байвал хэн өр төлөх юм бэ. Таван жил сэхээнд байсан эдийн засаг дахиад сэргэхгүйгээр сэхээнд орлоо. Тиймээс углуурга, системээр нь өөрчлөх ёстой юм байна. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлын ҮХЦ-д өгөхөөр шийдлээ. Ирэх 7 хоногт өгнө.

Өнөөдөр монголчуудынхаа төлөө томоохон дэд бүтцийг санхүүжүүлэх боломжийг хайж олох уу, 76 тойргийн эрх ашгийг хангасан, сургууль цэцэрлэг барьсан жижиг гүүр тавьж, Соёлын төв барьсан 30 жил байх уу ийм л эгзэгтэй мөч дээр байна. Үүнийг өөрчлөх гарц нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. УИХ-ын төслийн тогтоолыг бид өөрчилж хөгжлийн төсөвтэй болохгүй бол тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна. Ийм байхад Монгол Улс өрийн хямралаас хэзээ ч гарч чадахгүй. Дээрээс нь бид хөгжил ярих ямар ч боломжгүй юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүн болон Сангийн яамны буруу гэж хэлэхгүй. Энэ бол тогтолцооны буруу асуудал байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийг шахаж шаардана. Уг тогтолцооны асуудлыг шийдэж байж Монгол Улс хөгжинө шүү " гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.