Франц Улсын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Парисын гранд слам" тэмцээн энэ сарын 16, 17-нд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдоч /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ өрсөлдөнө.
Эрэгтэй
-66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд
-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир
-90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис
-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал
+100 кг жинд О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52 кг жинд Б.Хорлоодой
-57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-63 кг жинд Б.Ганхайч
-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам
-78 кг жинд Б.Эрдэнэт-Од
+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэйгээр Парис хотыг зорино.
Дашрамд сонирхуулахад баг, тамирчид 01:00 цагаас Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Францын Парис хотын зүг хүлгийн жолоо зална.