О.Батбаяр: Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл 13 хоногт хоёр дахин буурахаар байна

2021-11-12
2875

Дэлхийн улс орнууд болон дотоодод КОВИД-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өглөө. 

Тэрбээр "Зүүн Европын улсууд, Баруун Европын цөөн улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 250-д хүрлээ. Тус улсын ЭМЯ-ны зүгээс энэ давлагааны улмаас 100 мянга орчим хүн эндэх тооцоолол гарсныг танилцуулсан. 

ОХУ-д долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурахгүй байна. Өдөрт бүртгэгдэх тохиолдол 40 мянга, нас баралт 1,200-д хүрснийг мэдээллээ. 

Эдгээр улсуудад вакцинд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 30-50 хувийг эзэлж байна. Вакцины хамралт сул байгаа нь энэ давлагааны үед тохиолдол, нас баралт өндөр байхад хүргэлээ. 

Харин вакцины гурав дахь тунд хүн амынхаа 20 хувийг хамруулсан Их Британи улсад тохиолдлын тоо 12 хувь, нас баралт 5 хувь, эмнэлэгт хэвтэлт 10 хувиар буурсан байна. 

Манай улсын хувьд гурав дахь тунгийн хамралт 15 хувийг давлаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26.3 хувиар буурсан. Шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.1 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэж харж байгаа. Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна. 

Нас баралт 20 хувь буурч, эмнэлэгт хэвтэлт дээр тодорхой үр дүн мөн гарсан" гэдгийг хэллээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.