Түр хяналтын цэг байгуулснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 55.7 хувиар буурчээ

2021-11-12
2101

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажил, арга хэмжээний талаар.

Өнгөрсөн онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг 3 үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд улсын хэмжээнд нийт 30798.921 га талбай эвдэгдсэнийг тогтоож, биологийн нөхөн сэргээлтийг 679.93 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 2486.23 га талбайд тус тус хийлгүүлсэн.

Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360,7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан.

Тус албанаас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр жил бүр тодорхой зорилго тавьж ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Толгойт” гэх газарт 1973-1993 онд “Монголросцветмет” ТӨҮГ, 1994 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж эвдэгдэн орхигдсон талбайд “Бугант нандин” ХХК нь дүйцүүлэн хамгааллаар 13, “Пентатерра”, “Сонор трейд”, “Болд төмөр ерөө гол”, “Ифинити слэйс”, “Баяжмал алт”, “Шар нарст”, “Ди Зэт энд Ай”, “Капитал авто сервис” компаниудын захиалгаар 44,9, нийт 57,9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн байна.

Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140,5 га, биологийн 49,7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан.

  1. Хяналтын пост байгуулсан талаар:

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гардаг аймаг, сум, газруудыг тодорхойлж, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд түр ажиллагаатай 11 хяналтын цэг байгуулсан. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн гарч байсан тул аймгуудын Засаг дарга нараар санхүүжилтийг шийдвэрлүүлэн хяналтын цэгүүдийг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд ашиглаж байсан техник хэрэгслийг талбайгаас гаргаж, хяналтын постыг байгуулснаар энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 82 буюу 55.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа нь төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” гэх газарт 57 техник, хэрэгслийг хамгаалалтад авсан:

Энэ оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 8 удаагийн хяналт шалгалтыг зохион явуулж, 124 техник хэрэгслүүдийг олж бүртгэн, 34 техник, хэрэгслийг талбайгаас гаргаж, 57 техник хэрэгслийг хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг чөлөөлөн ажилласнаар тухайн газарт гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, голын урсац нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Байгаль орчны газрын дарга, Ерөө сумын Засаг дарга нар танилцуулж ажилласан.

Хяналтын постод татан төвлөрүүлсэн 57 техник хэрэгслээс 25 техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад 32 техник хэрэгслийн судалгааг гарган хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.

  1. Хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэд /нинжа/-тэй тэмцэх:

2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Өмнөговь, Завхан Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газруудад 58 удаагийн үйлдлээр, давхардсан тоогоор нийт 18.000 орчим иргэд дайрч хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоосноор Төв, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан.

Цагдаагийн байгууллагад урд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй ба энэ нь шинээр шүүхийн практик болсон.

Мөн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ихээр цугларч байгаа газрын судалгааг гаргаж энэ онд 11 газарт хяналтын пост гарган ажилласнаар Төв аймгийн Сэргэлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 800 орчим иргэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор бүртгэгдсэн тоон мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан.

Булган аймгийн Бүрэгхангай суманд үүссэн нөхцөл байдлын талаар:

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт “Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогч /нинжа/ дайран орж нөхцөл байдлыг хүндрүүлсэнтэй холбогдуулан тус албанаас 4 удаа нийт 16 алба хаагч, 6 тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажилласан.

Мөн энэ оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 4 алба хаагчийг 1 тээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын түр постод үүрэг гүйцэтгүүлэн ажилласан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Тод-алт” нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол, мэдээллийн материалыг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх болон хяналтын прокурорт танилцуулан гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харъяаллын дагуу шилжүүлэн прокурорын тоо бүртгэлд хүлээлгэн өгсөн.

                                        ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ

 Экологийн цагдаагийн албанаас зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд 2020 онд 173,  энэ оны эхний 10 сарын байдлаар 251 нийт 424 зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 133 зөрчилд 13.300.000 төгрөгний шийтгэлийг оногдуулж, 6 зөрчлийг хүлээн авахаас татгалзаж, бусад зөрчлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.  

2021 оны эхний 10 сарын байдлаар нийт бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 зөрчлөөр буюу 49.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах зөрчлийн илрүүлэлт ахисан үр дүн гарсан байна.

Зөрчлийн улмаас тарвага 73, чоно 18 ширхэг, цагаан загас 120 кг, шувуу 4, бусад амьтны гаралтай түүхий эд 8 ширхэг, байгалийн өнгөт чулуу 233 кг тус тус хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 42,000,000 сая төгрөгийн хохирлыг учруулсан байна.      

Нийт бүртгэгдсэн зөрчлүүдээс Амьтны, Усны, Ойн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын, Газрын хэвлийн, Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлүүд ихээр үйлдэгдэж бүртгэгддэг бөгөөд дийлэнх хувийг тарвага болон бусад агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, агнасан, тээвэрлэсэн, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан, усны сан бүхий газарт машин техник бохир зүйл угаасан зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олборлолт, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 99 аж ахуйн нэгжийн олборлолт, ашиглалтаас үүсч эвдэгдсэн нийт 2412,07 га талбайг тоолж, 184,67 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг холбогдох байгууллагаар 490,441,500 төгрөгийн хөрөнгөөр хийлгүүлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад нийслэлд нөхөн сэргээлт хийсэн талбай 2 дахин өссөн бөгөөд  зарим аж ахуй нэгжүүдийн олборлолтын талбай нь суурьшлын бүсэд орж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа асуудал гарсаар байна.

Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сул байгаагаас голын эх ундарга, уул толгодын жалга, гуу зэрэг газруудын хэвлийд иргэд дур зоргоороо, зөвшөөрөлгүйгээр халдаж, түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга, шаварыг ухаж олборлон худалддаг, гол, горхи, усны сан бүхий газруудад хог хаягдал хаях, машин, техник бохир зүйл угаадаг, олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох, бусдад өөрийн авласан ангаа харуулж гайхуулах, амьтныг агнах, тээвэрлэх, эд эрхнийг нь худалдсан, худалдсан авсан мэдээллийг ихээр нийтэлж оруулж байгаа нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар амьтан бүрээр экологи эдийн засгийн үнэлгээг зааж өгсөн байдаг. Жишээ нь 1 ширхэг тарваганы үнэлгээг эр, эмээс хамааруулан 170.000-200.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн байдлаар хохирлыг тогтоодог. Иймд зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг тээвэрлэсэн, агнасан,  худалдсан, худалдан авсан, хадгалсан тохиолдолд экологи эдийн үнэлгээг тогтоож, хохирол нөхөн төлбөрийг гаргуулан хуульд заасан шийтгэлийг давхар оногдуулж шийдвэрлэдэг.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.