УИХ дахь АН-ын бүлэг 2022 оны улсын төсвийг илүү сайжруулж үр ашгийг нь хангахын тулд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас 14.00 цаг хүртэл завсарлага авсан. Тэгвэл энэ завсарлагын цаг дуусч үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Төсөв хуулийн хугацаатайг ойлгож байгаа. Богино хугацаанд олон ажил амжууллаа. Олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй санал солилцлоо. АН-ын бүлгийн гишүүд рүү гаднаас олон хүн ярьж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг гаргах санал гаргаж байна" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Эдийн засгийг сэргээх зорилгоор ажлын хэсэг байгуулахыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч мөн гаргасан. Тиймээс хоёр талаас ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсээ тогтоод ажлын хэсэг гаргаж болно" гэлээ.
Чууланы ажиллагаа үргэлжилж байна