Хоёр яам байгуулах хуулийн төслийг дэмжиж эцэслэн батлах бэлтгэл хануулахаар ТБХ-нд  шилжүүлэв

2021-11-11
316
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ.

Тухайлбал,  Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах, тэдгээрийн сайд нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд нэмэх зэрэг асуудлыг тусгасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан. Байнгын хороо ажлын багаас гаргасан болон УИХ-ын даргаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого” гэсэн асуудлыг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын нутагшилт, дасан суурьшлын ерөнхий төлөвлөлт” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн хөгжлийн асуудал” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Батшугар нар асуулт асууж хариулт авсан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийн эцэслэн батлах бэлтгэл хануулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.