"Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2021-11-11
410

 Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн хүрээнд тус сургуулиас зохион байгуулж буй “Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын эрдэмтэн судлаачид болон АНУ, ОХУ, Канад, БНСУ, Япон, Швейцарь, Румын, Украйны 8 улсын нийт 40 гаруй судлаач илтгэлээ хэлэлцүүлж байна.

Отгонтэнгэр Их Сургуулийн захирал доктор, дэд профессор Н.Энхзаяа “Монгол Улсын дээд боловсролын салбарт Отгонтэнгэр Их Сургуулийн гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт үндсэн илтгэлийг өнөөдрийн хуралд хэлэлцүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад ардчилсан шилжилтээс хойш 30 жилийн хугацаанд тулгарсан сорилт бэрхшээл, чанарыг эрхэмлэх зорилго, түүний хэрэгжилт, дээд боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэл зэрэг олон асуудлыг бодит жишээгээр батлан өгүүлсэн юм. Тэрчлэн Монголын дээд боловсролын салбарт хүлээж буй үүрэг хариуцлагаа онцгой эрхэмлэдэг Отгонтэнгэр Их Сургууль хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хөгжилд жишиг болохуйц үр дүнд хүрч байгааг ч цохон тэмдэглэсэн юм.

Отгонтэнгэр Их Сургуулийн хүндэт доктор, Швейцарын багш бэлтгэх болон гадаад хэл заах арга зүйн хөтөлбөрийн удирдагч Анита Фарнигийн “Тогтвортой хөгжлийн боловсрол - Эхэн үе” илтгэл, Украйны үндэсний боловсрол, ШУА-ийн Дээд боловсролын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Зинченко Викторын “АНУ-ын боловсролын тогтолцооны системийн асуудлууд нь боловсролын неолиберал загварын институцийн хямралын илрэл болох нь”, Киевийн Худалдаа, Эдийн Засгийн Үндэсний Их Сургуулийн доктор (Sc.D, Prof) Герасименко Анжелика ахлагчтай багийн “Нийгмийн шинжлэх ухаан, боловсролын салбарын судалгааны чанарын баталгаажуулалтад  редакцын уншлагын нээлттэй шүүмжийн үзүүлэх нөлөө”, Японы Гэгээн Люкийн Олон Улсын Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, доктор Казунори Онишигийн “Эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах нь: Ази тивийн тоос, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”, БНСУ-ын Хансо Их Сургуулийн профессор Ай Өн Жүний “БНСУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцаж буй Монгол оюутнуудын өгөгдлийн мэдээлэлд хийсэн судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэл, тэдгээрийн судалгааны үр дүн оролцогчдын анхаарлын төвд байлаа.

Хуралд оролцогчдын сэтгэгдэлээс товчлон хүргэе.

Боловсролын Хүрээлэнгийн Захирал Доктор П.Лхагвасүрэн (Ph.D): Монгол улсын боловсрол, Монгол улсын дээд боловсролд парадигмийн томоохон хэмжээний шилжилтүүд явагдаж байна.

Отгонтэнгэр Их Сургууль 30 дахь жилийнхээ босгон дээрээ хүн төрөлхтний түүхэнд, түүний дотор дээд боловсролын түүхэнд гарцаагүй чухлаар тавигдаж байгаа "Тогтвортой хөгжил ба дээд боловсролын асуудал" хэмээх чухал сэдвийг сонгон авч олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хуралдуулж байгаад нь туйлын их талархаж байна. Миний хувьд,  өнөөдрийн Монгол улсын боловсрол, Монгол улсын дээд боловсролд парадигмийн томоохон хэмжээний шилжилтүүд явагдаж байна гэж бодож байна. Бид одоо барьж, харж болохгүй боловч гарцаагүй явагдаж буй энэ том шилжилтэд яаж дасан зохицож шилжин орох вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод буй юм. Тогтвортой хөгжлийн боловсролын парадигмийн шилжилтийн хамгийн цаад язгуур чанар нь мэдээлэл харилцаа холбооны технологи, мэдээллийн технологи, компьютерийн эрин зууны асуудалтай шууд холбогдож байгаа юм. Тэр утгаараа мэдээлэл харилцаа холбооны технологийн Монгол дахь хөгжлийн салбарын асуудлууд, үе шатлалын асуудлууд, цаашид тулгамдаж буй асуудлын талаар миний бие илтгэл тавьж оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна.

Киевийн Худалдаа, Эдийн Засгийн Их сургуулийн багш Герасименко Анжелика (Sc.D, Prof): "Бид маргаашийн шинэ үеийн төлөө ярилцах гэж байна"

Бидний илтгэлийн зорилго эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулахад чиглэсэн. Чанартай судалгааны үр дүн нь боловсролын болон нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж байх ёстой байдаг. Боловсролын чанарын судалгааны аргазүй нь өргөн хүрээний ойлголт төдийгүй чухал ач холбогдолтой юм. Энэхүү хурлаар бусад эрдэмтэн судлаачидтай боловсролын салбарт төдийгүй шинжлэх ухааны өмнө тулгарч буй асуудлын талаар ярилцаж, харилцан туршлагаа солилцохыг хүсэж байна. Техник технологийн хөгжил өнөөгийн бидний амьдралд үзүүлж буй нөлөө, ач тусын талаар ярилцаж, тэдний санал бодлыг сонсохыг хүсэж байна. Бид Отгонтэнгэрчүүдийн найрсаг, зочломтгой байдалд гүнээ талархаж байна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох боломж олгосноор бидэнд маргаашийн шинэ үеийн төлөө ярилцах завшаан олдсонд баяртай байна.

Швейцарь улсын Цюрихийн Багшийн Их Сургуулийн багш  Юрген Kапитан: “Оюутнуудыг оролцуул, тэд ойлгох болно”

Миний хувьд тун чухал хурал болж байна. Бид зөвхөн дээд боловсролын тухай биш бүх л шатны боловсролын талаар ярилцах ёстой. Боловсрол гэдэг бол гайхамшигт зүйл бөгөөд багш нарын гүйцэтгэх үүрэг тун чухал. Илтгэлээ  “Оюутнуудыг оролцуул, тэд ойлгох болно" гэж нэрлэсэн. Тогтвортой хөгжилд гадаад хэлний боловсрол үнэхээр чухал. Гадаад хэл сурахад оюутан сурагчдын бие даасан оролцоо чухал байдаг гэдгийг багш бид сайн мэднэ. Хичээлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг бүгдийг чадна гэсэн үг биш, харин оюутан оролцож чадна гэсэн үг юм. Багш нар англи хэл заахдаа бодит орчин бүрдүүлж сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, англи хэлний хичээл дээр бодит амьдрал өрнөх ёстой. Сургалт бол оюутан сурагчдын сэтгэлийг татахад чиглэх ёстой. Боловсролд тогтвортой байдлын талаарх ойлголт бол маш чухал, басхүү хүнд сэдэв байсаар ирсэн. Сургалт амжилттай болоход бодит байдал хамгийн чухал шаардлагатай байдаг. Бид энэ шаардлагыг хангах ёстой.

“Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага”  олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хоёр өдрийн турш шинэ санаа дэвшүүлсэн, үнэт зөвлөмж бүхий 40 гаруй илтгэлийг нэгдсэн хуралдаан болон гурван салбар хуралдаанаар хэлэлцэх бөгөөд илтгэлүүдийг эмхэтгэж, нийтийн хүртээл болгох юм байна. Хурал өнөөдөр салбар хуралдаануудаар үргэлжилж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.