Ч.Хүрэлбаатарын "үнэн" байвал яах вэ

2021-11-11
5340

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сүүлийн хэд хоногийн турш ХААН банкны Япон дахь хувьцааны асуудлаар "шүгэлдэж" байна. Сангийн сайдаар ажиллаж байсан учраас тэр учраа мэдэж ярьж байгаа нь ойлгомжтой. Тэгэхтэй нь зэрэг түүнийг сөрөөд ХААН банкны Монгол дахь хувьцаа эзэмшигчтэй нутаг ус, хамаарал бүхий этгээдээрээ "хамсаатан" болсон гэх мэдээллүүд урсаж байна.

Тэр мэдээллүүд үнэн байлаа ч Ч.Хүрэлбаатарын яриад байгаа нь үнэн байвал яах вэ?!

Үүнийг заавал бодох ёстой. Монголчууд бараг л хүнтэй, малтайгаа барьцаанд нь байдаг гэх арилжааны банкууд дундаа хамгийн томуудын нэг ХААН банкны асуудлыг ярих нь зүгээр нэг жалга дов, ах дүүгийн асуудал биш юм. Тэр утгаараа ач холбогдлын хувьд "Эрдэнэт"-ээс хол дутахгүй.

Ч.Хүрэлбаатар "... Төрийн албан хаагчид, төрийн мөнгийг байршуулж буй банкууд бодит мэдээллийг ард түмэнд мэдээлэх ёстой. Банкны нэг эзэн 20 хувиас дээш гаргаж болохгүй. Ийм хуультай. Нэг банкны эзэн нөгөө банкаа худалдаж авах нь бүр хуулиар хориотой.

Монголбанкны ерөнхийлөгч чуулган дээр ХААН банкны хувьчлалын талаар тайлбарлахдаа “нэг үе шат дутуу байгаа. Бид таны хэлээд буй зүйлийг эцэслэж, нягталж тодруулна” гэсэн.

Хуулийн байгууллага 60 хувийг худалдаж авсан компанийг шалгаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Шалгаж байгаасай гэж бодож байна. Хэрэв ямар нэгэн асуудал байна гэвэл зогсоох ёстой.

Монголбанк арилжааны банкуудад хяналт тавьдаг. "Капитал" банк 2014 он гэхэд дампуурчихсан байсан ч таван жил үйл ажиллагааг нь явуулсан. Ингэхэд төрийн 300 гаруй тэрбум төгрөг хөндөгдсөн.

Би "Чингис хаан", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд төрийн мөнгийг байлгаж болохгүй гэсэн бичиг өгөөд гурван жил болж байна” гэж яриад байгаа юм.

Хамгийн гол нь тэрбээр "...Монголбанкнаас зөвшөөрөл өгөхдөө хэн худалдаж авч байгаа гэдэг эцсийн эзэмшигчийг тодорхойлох, үүний дараа мөнгөний эх үүсвэр цэвэр эсэхийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. FATF-ын зарчмаар манай улс энэ тодорхойлолтыг гаргаж өгөх ёстой. Хэрэв ийм зүйлд улстөрчид, эрх мэдэлтнүүд оролцох, мэдсээр байж зогсоохгүй бол манай улс эргээд “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүснэ. 10 орчим сар ноцолдож байж Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарч байсан шүү" гэж байна.

Зарчмын хувьд Ч.Хүрэлбаатарын зөв юм. Хэрвээ түүний хэлээд байгаачлан "бохир" мөнгө байгаад, худалдан авч буй монгол эздийн дунд банкны хувьцаа эзэмшигч, хамгийн гол нь улстөрчид оролцоотой бол энэ нь ноцтой асуудал болж хувирна.

Харин Япон тал эзэмшиж буй хувиа биржээр арилжаалж, түүнийг авсан мөнгө "цэвэр" байх аваас ХААН банк цэвэр Монголын банк болоход асуудалгүй. Бас тэр хувьцааг худалдан авах ажиллагаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, улстөрч нөхдүүд оролцоогүй байх учиртай юм.

Японы тал ХААН банк дахь хувьцаагаа арилжих, тэрийг нь худалдаж авах манай нөхдүүдийн хооронд гэрээ хэлцэл аль 2019 оны зунаас эхэлсэн байдаг. Хоёр жил гаруй үргэлжилж байгаа гэсэн үг. Харин одоо эцэслэх дээрээ тулж, Ч.Хүрэлбаатар "шүгэлдээд" гарч ирж байгаа нь энэ бололтой.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.