Б.Жавхлан сайд “Ёстой”-гоо ёсчилбол төрийн мөнгийг төөрүүлдэг дарга нар даруулгатай болно

2021-11-11
7528

 Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрэээ “төрийн мөнгө эзэнгүйдэж болохгүй” гэсэн санааг илэрхийлсэн. Энэ нь угтаа төрийн мөнгийг  банкиндаа авч байршуулсныгаа түүгээрээ авч хэрэглэчихээд мэлийж мэлтийгээд сууж байдаг тэр хүмүүстэй холбож хэлсэн үг.  

Б.Жавхлан  сайд "Төлбөрийн чадваргүй болж татан буугдсан банкийг шалгахаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө байж байдаг. Төрийн мөнгө ингэж эзэнгүйдэж болохгүй... Банкны эрсдэлээс гадна тэр банкинд аваачиж байршуулсан төрийн мэдлийн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Цаашид ийм эрсдэл дахин гаргаж болохгүй хатуу зарчим, хууль дүрэмтэй болох ёстой" гэсэн байр суурьтай байна гэлээ.

Сайдын энэ “ёстой”-нуудыг хоёр гараа өргөн дэмжихээс өөр аргагүй.  Хамгийн сүүлийн амьд жишээ гэвэл  “Эрдэнэт үйлдвэр” 2018 оноос Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барйшуулах мөнгөний хэмжээгээ 179 сая  төгрөгөөс 45 тэрбум болтол өсгөсөн баримт дэлгэгдлээ. Энэ нь сар бүр ойролцоогоор 4 тэрбум төгрөгийг нэмж байршуулж байсан гэсэн үг.  Эрдэнэт ингэж ҮХО-ын банкинд байршуулах мөнгөө огцом нэмэгдүүлсэн цаг үе нь Д.Сумъяабазарын УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан хугацаатай давхцаж байгаагаараа учир шалтгааны учиг ньаяндаа торойгоод эхэлж байна.  

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “ҮХО-ын банкинд  байгаа төрийн 114 тэрбум төгрөгөө авч чадахгүй байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр хадгаламж хэлбэрээр байршуулсан 45 тэрбум төгрөгөөсөө ердөө 200  саяыг нь эргүүлэн авсан тухай “Шилэн” Цогоо мэдээлжээ.  ҮХО-ын банкнаас гадна Чингис хаан банкинд ч бас төрийн 100 гаруй тэрбум төгрөг байршуулсан. Бас л эрсдэлтэй  байгаа гэсэн мэдээллийг Сангийн сайд асан өгсөн.

Хэрэв энэ нэр бүхий хоёр банкны  байдал ингэтлээ доройтсон бол “Капитал”-д байршиж байсан төрийн 300 тэрбум төгрөгийн хувь заяа энд давтагдаж болзошгүй юм.

Төрийн мөнгө гэдэг бол түмний мөнгө. Түүнийг захиран зарцуулах эрх бүхий “том толгой” дарга нар арилжааны банкуудтай бараг хувийн тохироо хийж хөрөнгө мөнгөө байршуулдаг нь эцэстээ  “төрийн мөнгө эзэнгүйдэх” шалтгаан болж байгаа юм.

2018 онд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн сахилга батыг сайжруулах ажлын хүрээнд  төрийн мөнгийг зөвхөн Төрийн санд байршуулах, арилжааны банкинд байршуулсан төрийн мөнгийг татан авах ажлыг эхлүүлж байв. Энэ ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаа байх.  Харин харамсалтай нь Эрдэнэт мэтийн том үйлдвэрийн “даам гарсан” дарга нар дураараа дургиж Засгийнхаа энэ шийдвэрийг  үл тоомсорлосон нь энэ мэт.

Төрийн мөнгийг банкуудад байршуулан мөнгө "угаасан" дарга нар хариуцлага үүрдэггүй учраас ийм байдал давтагдсаар байна.

Харин Б.Жавхлан сайд энэ талаар “Тэр банкинд аваачиж мөнгө байршуулсан төрийн мэдлийн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Цаашид ийм эрсдэл дахин гаргаж болохгүй хатуу зарчим, хууль дүрэмтэй болох ёстой” гэдгийг хэллээ.Та маш зөв ярилаа.

Гэхдээ хэлэх хийх хоёрын хооронд алд дэлэм зай бий. Одоо та “ёстой”-гоо ёсчилж ажил хэрэг болгосноо ард түмэндээ харуулах хэрэгтэй болж байна.

Төрийн мөнгийг арилжааны банкаар дэмжуулан “нохойн замаар” оруулдаг дээрэм ч гэх үү, хулгай ч гэхүү ийм байдлыг засч залруулбал иргэд олон түмэн чинь танд сайдын хувьд “А” үнэлгээ өгнө.    

М.Нэргүй






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.