С.Амарсайхан: Хиагтаас Замын-Үүд хүртэлх 962 км урт хийн хоолойн ТЭЗҮ энэ онд дуусна

2021-11-10
813

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдөр нийт 24 асуудал хэлэлцсэн.

Шадар сайд С.Амарсайхан: Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдөр хоёр улсан хамтарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байна.

ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь энэ хийн хоолойн төсөл юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна.

Газпром компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татагдана. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна.

ТЭЗҮ дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно. Энэ ажил 2 жил үргэлжилнэ. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ.

Залгуулаад Засгийн газар хоорондох хэлэлцээрүүдийг байгуулна. Хэлэлцээрээр үнэ, үүргээ тохирно. Дамжин өнгөрөх хийнээс хэрхэн хэрэглэх талаар хэлэлцэнэ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.