Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон талаар Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мэдээллээ.
Хөдөлмөрийн баатар цолыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр олгоно
Түүнчлэн
-Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга Гавьяат дасгалжуулагч
-ОУХМ О.Мөнхбат Алтан гадас одон
-Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны менежер, спортын мастер Б.Энхбаяр Алтан гадас одон
-Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэд Алтан гадас одонгоор тус тус шагнахаар болсон байна.
Риогийн паралимпад 210 кг-ыг өргөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ Токио-2020 наадамд 245 кг-ыг өргөн паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, паралимпын аварга болсон. Засгийн газраас гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая төгрөг, гурван өрөө байрны батламж өнгөрсөн есдүгээр сард гардуулсан юм.