“Эрдэнэт үйлдвэр” ҮХО-ын банкинд байршуулах мөнгөө сар бүр 4 тэрбум орчмоор нэмэгдүүлжээ

2021-11-10
2510

Монголын арилжааны банкууд төрийн мөнгийг “тонгочуулж”  тоглох дуртай. Ялангуяа төрийн сангууд болон төрийн өмчит  томоохон үйлдвэрийн газруудын хөрөнгө мөнгийг байршуулах уралдаанд ханцуй шамалдаг.

Ер нь төрийн мөнгө гэдэг аваад хэрэглэчихсэн байхад араасаа нэхэл зөөлөн,  бэлэн зэлэн эх үүсвэр болдог аж. Үүний нэг жишээ нь Капитал банк. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хэлснээр  тус банк бүр 2014 оноос л  дампуурчихаад байхад явуулаад л байсан. Арга хэмжээ аваагүй удсан гэжээ.  Одоо Монголын төр нийгмийн даатгалын 300 тэрбум төгрөгөө авч чадахгүй сууж байна. 

Шилэн гэдэгэ тодотголоороо олонд танигдсан Б.Цогтгэрэл  саяхан бас нэг баримт дэлгэжээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн 5 жилийн  оны эцсийн балансыг нийтэлжээ. Ингэхдээ тус үйлдвэр хөрөнгө санхүүгээ арилжааны ямар ямар банкуудад хэдий хэмжээний хөрөнгө санхүүгээ байршуулсныг харуулжээ.

Эрдэнэт үйлдвэр бол 100 хувь Монголын  төрийн өмч, саалийн ганц үнээ хэвээр байгаа. Тиймээс хөрөнгө мөнгөнийх нь зарцуулалт олон нийтэд ил тод байх учиртай биз.

Тус үйлдвэр ХХБ-ны 49 хувийг Монголиан Коппер корпрэшнээс Засгийн газарт авснаас хойш буюу 2018 оноос хойш Үндэсний хөрөнгө оруулалтын банк /ҮХОБ/-руу 179 саяас 2,5 тэрбум дараа жил нь 45,2 тэрбум  төгрөгийг хадгаламж хэлбэрээр  байршуулжээ. Өөрөөр хэлбэл тус банктинд байршуулах мөнгөө огцом нэмэгдүүлж, барагцаалж тооцоолоход нэг сар тутам 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байдал харагдаж байна.  

Таны харж байгаа энэ хүснэгт бүх зүйлийг тодрхой харуулах учраас илүүг нурших хэрэггүй биз. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд Эрдэнэт үйлдвэр ийнхүү ҮХОБ-нд байршуулах хөрөнгөө огцом нэмэгдүүлж байсан энэ үе хотын одоогийн дарга Д.Сумъяабазарын УУХҮ-ийн сайд байсан цаг хугацаатай давхцаж байгаа юм.

Хүснэгт 1 -ийг харвал Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хадгаламж хэлбэрээр байршиж буй мөнгөн дүн нь өөр бусад банкуудтай харьцуулашгүй өндөр байгаа юм.

Хоёр хоногийн өмнө Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “ҮХОБ-д тусгай сангийн мөнгүүд байсан. Тухайлбал, энэ оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар тус банкинд төрийн 114 орчим төгрөгийн үлдэгдэл бий. Энэ мөнгөний 44,4 тэрбум нь Эрдэнэт үйлдвэрийнх. Гэвч бид мөнгөө авч чадахгүй байгаа” гээжээ. Харин Б.Цогтгэрэл 2021 оны II улиралын байдлаар Эрдэнэт үйлдвэр энэ мөнгөнийхөө ердөө 200 сая-ыг олж аваад байна гэдгийг дурджээ.

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.