Монголын том компаниуд зар сурталчилгааны олон сая долларыг гадаадын компаниудад тушаадаг

2021-11-10
1004

Монголын цахим орчин бол тэр чигээрээ гадаадын компаниудын хараат. Өөрийн гэх үндэсний цахим суваг байхгүй байгааг бид одоо ойлгох цаг болжээ. Цахим хэрэглээ нь давуу чанар ихтэй. Гар утаснаасаа шууд орж ашиглана, хүртээмж өндөр, хурдтай. Ийм цахим сувгууд руу компаниуд зар сурталчилгааны төлбөрөө тушааж байна. Тухайлбал Google, Yahoo, facebook, Tele­gram, Twitter, Tiktok, Viber, Instagram... гэхчлэн бичвэл гадны олон платформ байна. Эдгээр платформууд дор бүртээ өөрийн хуультай. Наад зах нь төрөөс хууль гаргаж тэдэн хувийг эдгээр нөхдөд төлнө гэж хуульчилсан байдаг юм.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр монголчуудад үндэсний цахим сүлжээ алга. Гэхдээ Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тухайн улс орныхоо оршин тогтнох үндэс болж, улмаар зар сурталчилгааны дархлаатай, өөрийн имижээ хадгалсан байдаг юм.

Бусад улс оронд Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ямар байдаг вэ. Хариулт нь бас л тодорхой. Үндэсний эрх ашгаа хамгаалсан, дуу хоолой нь хүчтэй, эх орных нь тусгаар тогтнолтой ижил түвшинд эрэмбэлэгдсэн байдаг юм аа. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс бид мөн л юм бол үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ хамгаалж, хадгалан явах ёстой.

Гэвч өнөө үед Монгол Улс үндэсний хэвлэл мэдээлэлтэй байхад үнэхээр хэцүү боллоо. Тэдэнд санхүүгийн дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй байна. Улс орон тэгтлээ дор орчихоогүй байна. Монголын аж ахуйн нэгжүүдэд нөөц байна. Дээр нь дараад хэвтчихсэн их хөрөнгө өнөөдрийн дарга цэргүүд, УИХ-ын гишүүдэд байна. Тэд энэ эх орны төлөө л ажиллах ёстой юм бол улс үндэстний дархлаа, ардчилал хүний эрхийн баталгаа болсон үндэсний цөөн хэдэн хэвлэл мэдээлэлд зориулж төсөв гарга. Ингэж чадахгүй бол Монгол Улс даяараа нүдгүй, чихгүй, хяналтгүй нийгэмтэй учрах гунигт хэрэг явдал болно. Тийм аюул тун ойрхон байна.

Монголын үндэсний том компаниуд болон манайд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд реклам сурталчилгаагаа Google, Yahoo, facebook, Tele­gram, Twitter, Tiktok, Viber, Insta­gram... зэрэг цахим орчинд хийхэд олон арван сая долларыг төлжээ. Энэ нь эх орноос нь гадагшилж буй их мөнгө, хоёрдугаарт эх орноосоо гадны компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Ийм байж яаж болох вэ дээ, ганц “Говь” реклам сурталчилгааны гадаадад төлж буй дүнг харахад гайхаж үхмээр юм билээ...

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр манай нэр дэвшигчид facebook,Twitterт 14 сая ам.доллар зарж Америкийн компанийн ашиг орлогыг нэмсэн байх юм. Энэ мөнгөн дүн бол албан ёсны ауидитаар баталгаажсан, СЕХ-ноос танилцуулагдсан албан ёсны баримт. Энэ эх оронч үйлдэл мөн үү. Сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулиар цахим орчинд хэдэн сая доллар зарцуулсан дүн хараахан гараагүй байна.

Тэгэхээр үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудаа аврах цаг болж. Үүнд МҮОНР телевиз, радио, сонинууд орно. Эдгээрийг дагасан Үндэсний өөрийн гэх цахим платформтой болох хэрэгтэй байна. Эдгээр үндэсний мэдээллийн сүлжээндээ зар сурталчилгааны орлогын 30 хувиас доошгүй мөнгийг төрөөс өгөх ёстой. Мөн төр засгийн байгууллагуудын зүгээс тендер, зарын орлогын 50 хувиас доошгүй дүнг үндэсний хэвлэл мэдээлэлдээ өгч байх шийдвэрийг албан ёсны батлан гаргаж хэрэгжүүлэх цаг болжээ. Ер нь бол хууль ч гэх зүйлгүй Засгийн газрын тогтоолоор шийдчихэж болох ажил юм шүү.

Ийм л шийдвэрийг гаргаж дэмжихгүй бол гадаадын цахим платформуудад хэдэн төгрөгөө өгөөд дуусах нь. Эцсийн дүндээ энэ хэдэн Үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагууд дампуураад дуусна. Ингэсэн цагт монголчуудад үндэсний үзэл санаа, үнэт зүйл, хэл соёл... бүгд дампууран алга болно. Үүний эхлэл нь хөгшин залуугүй бүгдээрээ гэрт ч, ажил дээрээ ч гар утсан доторх гадаадын хэдэн сошиал сүлжээнд тархи оюунаа захируулж, сүүлдээ бүр захирагдаж, өөрийн гэсэн өгөгдөлгүй, гар утасныхаа боол нь болж амьдрах дээрээ туллаа. Бид ертөнцийн хөгжил цэцэглэлт, ажил амьдралын шинэ хэв маяг, технологийн гайхамшгаас хоцрогдох ёсгүйг маш сайн ойлгож байна. Гэвч тусгаар улсын иргэд бидэнд үнэнийг хэлж өгч, үндэсний дархлаа болж байдаг өөрийн гэсэн Үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагууд, үндэсний цахим цоо шинэ платформ байх ёстой, түүнийгээ төрийн дэмжлэг, хууль дүрмийн зохицуулалтаар бүтээж авъя. Эцэст нь нэг л үнэн бий, тэр нь эдийн засгийн маш сайн дэмжлэггүй идей санаа ажил болдоггүй. Шинэ бүхнийг хийхийн тулд нэгдүгээрт төрийн дэмжлэг, хоёрдугаарт манай үндэсний компаниудын дэмжлэг байх нь чухал цаг болжээ. Энэ хоёрын дэмжлэг гэдэг өөрөө мөнгө, санхүүгийн чадавх, дэмжлэг шүү дээ.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа том компани бүр зар сурталчилгааны бүх мөнгөө гадаадын компаниудад тушаан сурталчлуулдаг гаж тогтолцоог таслах хэрэгтэй. Google, Yahoo, facebook, Tele­gram, Twitter, Tiktok, Viber, Instagram...эдгээр чинь бүгд гадаадын компаниуд шүү дээ, монголчууд аа.

Эх сурвалж: Өдрийн сонин






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.