УИХ-ын гишүүд ХААН-ы асуудлаас халгаж бэрхшээв үү, эсвэл илүү дутуу үг унагахгүй учир шалтгаан байв уу 

2021-11-10
11476

ХААН-ы 60 хувийн хувьцаа улс төрчид байтугай иргэдийн дунд ч  эргэлзээ, таамаглал, талцал хар сэрийг дагуулсан халуухан сэдэв болж хувираад байна.

Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцсэн.  Энэ үеэр  яригдсан сэдвийн нэг нь энэ 60 хувь байв. Монголбанкны Ерөнхийлөгч оролцож байгаа болхоор гишүүд энэ талаар нэмэлт мэдээлэл авах,  нийтийн дунд яваад байгаа эргэлзээг нэг тийш болгох боломж уг нь байлаа.  Гэвч энэ талаар ердөө гуравхан гишүүн дуугарч бусад нь амаа үдүүлчихсэн аятай дуугүй өнгөрөөв. 

Энэ байтугай асуудлаар ам уралдуулах дуртай гишүүд ХААН-ы асуудлаас халгаж тойрох шалтгаан юу байв гэдэг нь эргээд бас нэг эргэлзээг төрүүлэв. Нарийн ширийн мэдээлэлтэй байдаг тэд 60 хувийн хувь заяаны талаар ерөнхий зураглалтай байсан уу, аль эсвэл илүү дутуу үг унагахгүй  учир шалтгаантай байв уу. Арай хожим хойтын нэг өдөр яагаад 60 хувь дээр дуугараагүй ашиг сонирхлын зөрчил нь ил тод болох юм биш биз.

 Хөндлөнгийн хүний нүдээр харахад гишүүдийн чанга дуугарах сэдэв нь ХААН-ы 60 хувийн хувьцаа байсан ч  гурван гишүүнээс нь бусад нь ус балгачихсан аятай дуугүй өнгөрөв. 

Харин ХААН-ы 60 хувь хэнд ямар замаар хэний мөнгөөр очиж байгааг асууж сураглаж, хардах эрхийнхээ хүрээнд хэлж сануулсан гурван гишүүн нь  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар байв.

Энэ гурван гишүүний хэлж сануулаад байгаа асуудал нь:

Нэгдүгээрт, Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ, энэ нь цахим орчинд яваад байгаа шиг Банкны тухай хуулийн 36,14 дүгээр заалтыг зөрчсөн үү.

Хоёрдугаарт, Энэхүү 60 хувийг худалдан авсан мөнгөний эх үүсвэрийг тодотгох. Өөрөөр хэлбэл хувьцаа авсан  мөнгө цэвэр мөнгө үү.

Гуравдугаарт, Худалдан авах ажиллагаа одоо яг ямар шатандаа байгаа, үүнд Монголын улс төрчид оролцсон эсэх гэсэн үндсэн агуулгаар  илэрхийлэгдэж байгаа юм.  

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тус хуралдаан дээр:

"Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр өгсөн гүйлгээгээр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө "Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ" гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.

Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад "Саарал жагсаалт" руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй" гэсэн юм.

Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун "Саарал жагсаалт" шууд "Хар жагсаалт" руу орно.

 Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы танхимд хэлсэн энэ үгийнхээ төлөө Д.Дагвадоржийн заналхийлэлд өртсөн нь бас нэг таавар нэмэв.  Эрхэм гишүүний хэлсэнчлэн “Юун хонины гуя” гэдэг шиг юм болж, эзэн тодруулах эрлийг өөр зүг рүү эргүүлчихэв.

Тэрбээр Сангийн сайд байсан хүний хувьд 2019 оны 10 дугаар сард Монгол Улс  саарал жагсаалтад орж бүтэн жилийн турш хориг арга хэмжээтэй, эдийн засгийн хувьд хэрхэн хүндэрч байсныг  мэдэх хүний хувьд энэ сануулгыг хэлж байгаа юм. Хэрэв ХААН-ы 60 хувийг арилжихад улс төрчид оролцсон бол саарал биш бүр хар жагсаалтад орох эрсдэлтэй учраас л тэр ийн ноцтой сануулсан хэрэг.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Банкны тухай хуулийн шинэчлэлийн авторуудын нэг билээ. Нэгдсэн хуралдаан дээр тэрбээр “Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн заалт байгааг” сануулаад:  

Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан байвал Банкны тухай хуулийн 36.14-ийг зөрчсөн үйлдэл гэдгийг хэлэв.

Эрхэм гишүүний хэлж байгаагаар манай улсын хамгийн том арилжааны банканд ийм асуудал үүсвэл тогтвортой байдал бүрэн алдагдана гэж байгаа юм.

Харин Банкны шинэчлэлийн бас нэг автор УИХ-ын гишүүн Т.Доржханд “ХААН банкны дийлэнхи хувийг “49%+Ж” гэдэг бүлэглэл төрийн мөнгөөр авч байна гэсэн мэдээлэл маш ирж байна. Банкны  салбарыг шинэчилж, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх талаар эхлүүлсэн ажлаа гүйцээнэ. Санхүүгийн салбар дахь гар хөлийг нь тайрч  хуулийн хариуцлага шаардана” гэдгийг хэлсэн.

ХААН-ы хувьцааг тойрсон иймэрхүү асуудал эдүгээ улс төрийн хүрээнд өрнөж байна. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ бүхний хариуд “Эцсийн зөвшөөрөл олгогдоогүй. Хууль бусаар арилжаанд ороод хувьцаа эзэмших юм бол банкны тухай хуулиар саналыг нь түдгэлзүүлэх, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулахгүй байх бүхий л хязгаарлалтуудыг авах эрх нь төв банканд бий. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл гарахгүй гэж бодож байна” гэсэн хариултыг өгөөд байна.

Г.Хантулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.