Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн хэлсэн нь нийт бизнес эрхлэгчдийн ундуйцлийг төрүүлж, хариуцлагагүй үг хэлж гутаан доромжилсон гэж үзэн МҮХАТ өөрсдийн цахим хаягаараа УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэнд албан ёсоор уучлалт гуйх шаардлага хүргүүллээ.